Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улсын хэмжээнд асч буй 12 ТҮЙМЭР

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд асч буй 12 ТҮЙМЭРИЙГ инфографик байдлаар харуулж байна. Онцгой Байдлын Ерөнхий Газрын мэдээлснээр зургаадугаар сарын 27-ны байдлаар 

  • Булган аймаг Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Бугат суманд тус бүр 1,
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр,
  • Дорнод аймгийн Чойбалсан, Баяндун суманд тус бүр 1 түймэр,
  • Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр суманд тус бүр 1 түймэр,
  • Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 12 түймэр асч байна. 

Үүнээс Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Батсүмбэр суманд асч буй түймрийг цурманд оруулсан байна.

/ГРАФИК ДЭЭР НЭГ ДАРЖ ТОМРООР ХОЁР ДАРЖ БҮР ТОМООР ҮЗЭЖ БОЛНО/

 

Одоо асч буй түймрийн голомт дээр Онцгой байдлын албанаас 180 албан хаагч, 17 автомашинтайгаар, орон нутгаас 235 иргэн, 20 автомашин, 26 морьтойгоор нийт 415 хүн, 37 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байгаа юм байна. 

Улсын хэмжээнд 2017 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38,821.3 га ой, 27,687 га хээр, нийт 66,508.3 га талбай түймэрт өртсөн байна.

Улаанбаатар хотод өнөөдөр татсан утаа ойролцоо аймгуудад гарсан түймэртэй холбоотой бөгөөд хот түймэргүй байгаа гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.