Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Путинийг Оросууд Сталинтай бараг дүйцэх түүхэн хүн гэж үзэх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2012 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний дотоод нэр хүнд 60 хувиас 80 хувь давтал өссөн тухай Левада Центр судалгааны хараат бус байгууллага мэдээлсэн нь бий.

Таван жилийн өмнө ерөнхийлөгчөө Оросуудын 22 хувь нь түүхэнд хамгийн их гавьяа байгуулсан хүн гэж дүгнэсэн бол Левадагийн сүүлийн санал асуулгаар 34 хувь ингэж үздэг нь тодорхой болжээ. Путин энэ үзүүлэлтээрээ Оросын их яруу найрагч Александр Пушкинтай зэрэгцсэн байна.

Одоо түүний дээр зөвхөн Сталин 38 хувьтай байгаа. Хамгийн өндөр оноо авсан гадаад хүнээр Францын хаан асан Наполеон Бонапарт тодорчээ. Түүний дараа Альберт Эйнштэйн, Исаак Ньютон зэрэг эрдэмтэд жагссан байна.

Алдартан 1989 1994 1999 2003 2008 2012 2017
Иосиф Сталин 12 20 35 40 36 42 38
Владимир Путин       21 32 22 34
Александр Пушкин 25 23 42 39 47 29 34
Владимир Ленин 72 34 42 43 34 37 32
Их Петр хаан 38 41 45 43 37 37 29
Юрий Гагарин 15 8 26 33 25 20 20
Лев Толстой 13 8 12 12 14 24 12
Георгий Жуков 19 14 20 22 23 15 12
Их Екатерина хаан   10 10 11 8 11 11
Михайл Лермонтов 5 5 9 10 9 8 10
Михайл Ломоносов 20 13 18 17 17 15 10
Александр Суворов 17 18 18 16 16 12 10
Дмитрий Менделеев 13 6 12 13 13 12 10
Наполеон Бонапарт 6 19 19 13 9 13 9
Леонид Брежнев   6 8 12 9 12 8
Альберт Эйнштэйн 9 5 6 7 7 7 7
Сергей Есенин   2 3 5 6 5 7
Михайл Кутузов 10 11 11 10 11 12 7
Исаак Ньютон 6 3 4 6 6 6 7
Михайл Горбачев   10 4 8 6 6 6

Эх сурвалж: Quartz