Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

$1 тэрбумын үнэтэй хар тамхиар “гал тахижээ”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мьянмар, Тайланд, Камбож улсуудын эрх баригчид хамтран бараг $1 тэрбумын  үнэтэй хар тамхийг Даваа гарагт шатаажээ.

Өчигдөр НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх өдөр байсан юм. Мөн Мьянмар, Лаос, өмнөд Хятад, хойд Тайландын хил залгаа бүсээс түүхэнд байгаагүй их хэмжээний хар тамхи хурааж авсан зэрэг үйл явдлууд давхцсан нь энэ юм байна. Дээрх хилийн бүс нутагт хар тамхины тариалан хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд зэвсэгт бүлэглэлүүд хар тамхины наймааг мэдэлдээ байлгахын тулд үргэлж тэмцсээр ирсэн юм.

Мьянмарын эрх баригчид $385 саяын үнэтэй хар тамхи, хероин, кокайн, метампетамин зэргийг шатаажээ. Харин Бангкокийн ойролцоо Тайландын тал $589 саяын үнэ бүхий хар тамхины бодисуудыг шатаан устгасан байна. Хил залгаа Камбож улсын эрх баригчид нийтдээ $4 саяын үнэ бүхий 130 кг хар тамхи мөн шатаажээ.

"Алтан гурвалжин" гэгддэг энэ бүс нутагт тариалсан хар тамхийг Зүүн Өмнөд Ази даяар борлуулдаг бөгөөд Энэтхэг, Бангладешийн зах зээлд сүүлийн үед эрэлт нь эрчимтэй нэмэгдэж байгаа гэнэ. Мьянмарын хилийн бүс нутагт 25,000 гишүүнтэй зэвсэгт бүлэглэл засгийн газрын хяналтаас гадуур хар тамхины наймааг хянаж байна. 2016 онд Мьянмарын эрх баригчид 13,500 хүнийг хар тамхины наймаатай холбогдуулан шийтгэсэн нь өмнөх жилээс 50 хувь өссөн үзүүлэлт юм.

Тэдний дотор Буддын шашны лам хуврагуудаас эхлээд армийн албаныхан ч байгаа гэнэ. Мьянмарын хөрш Тайланд нь дэлхийд зургаад орох олон хоригдолтой улс бөгөөд үүний шалтгаан нь мөн хар тамхи юм.

 

Эх сурвалж: AFP