Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Ким Жон Уны амийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хавар суудлаасаа огцорсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амийг хорлох төлөвлөгөө боловсруулаад байсан тухай Японы Асахи Шимбун сонин мэдээлжээ.

2015 онд Пак Гын Хэ “удирдагчийг солих” нууц төлөвлөгөөнд гарын үсэг зурсан тухай тус сонин Даваа гарагийн дугаартаа нууц эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Дээрх төлөвлөгөөг Өмнөд Солонгосын тагнуулын алба гүйцэтгэхээр бэлдэж байжээ.

Ким Жон Уны амийг хөнөөх төлөвлөгөөнд автомашины осол, төмөр замын осол зохион байгуулах хувилбарууд багтсан байна. Мөн төрийн эргэлт хийх төлөвлөгөө ч багтаж байжээ.

2015 оны наймдугаар сард хоёр Солонгосын зөрчил туйлдаа хүрч, хил орчимд харилцан гал нээлцэж байсан юм. Гэвч Пак Гын Хэгийн төлөвлөгөөг шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хэрэгсэхгүй болгожээ.

Өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын албад Ким Жон Уныг биохимийн зэвсгээр хорлох гэж оролдсон тухай Хойд Солонгос зарлаж байв. Пёньяны хөршүүд нь Ким Жон Уныг цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаад нь санаа зовж байгаагаа байнга илэрхийлдэг.

Хамгийн сүүлд зургаадугаар сарын 22-нд Хойд Солонгосын дэглэм сансрын пуужингийн хөдөлгүүр туршсан нь АНУ-ын эх газарт хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужинд ашиглах зориулалттай байжээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-аас пуужингийн хамгаалах THAAD системийг авч суурилуулсан. Энэ нь Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилготой байв. Гэвч шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин уг системийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлан дүгнэх үүрэг өгсөн нь THAAD-ийн ажиллагааг нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулаад байна.

 

Эх сурвалж: Russia Today