Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим шуудангийн хаягаар мөнгө хулгайлжээ

Н.Заяа
2017 оны 6 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг ашиглан банкин дахь данснаас нь мөнгө хулгайлах хэрэг нэмэгдсээр байгааг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүллээ. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ төрлийн хэрэгт Б нарын хүмүүсийг холбогдуулан шалгасныг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Б нар нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч цахим шуудангийн хаягт хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээдэг юм байна. Гүйлгээний нууц дугаарыг тухайн цахим шуудангийн хаягаар илгээснийг хүлээн авч, интернет банкны үйлчилгээг ашиглан тухайн иргэдийн банкин дахь хувийн данс руу нэвтрэн мөнгийг нь хулгайлж хохироожээ.

Мөн бэлэн мөнгөний машинаас бусад иргэдийн виза картыг ашиглан бэлэн мөнгийг гаргуулан авах аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс танихгүй хүнд банкны картаа ашиглуулахгүй байх, олон нийтийн сүлжээнд цахим хаягаа байршуулахдаа нууцлал, аюулгүй байдлыг хангах, утасны дугаарыг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, цахим хаяг нээхдээ нууц үгийг утасны дугаар болон олон нийтийн сүлжээнд хэрэглэгддэг тоо, тэмдэгтээр хийхгүй байхыг хуулийн байгууллагынхан анхаарууллаа.

Зураг