Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть номын нээлт болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN

Цэрэндоржийн гудамжинд

10:00-16:00 цагт "Элэг бүтэн Монгол" өдөрлөгийн нээлт болно. Өдөрлөгийн үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд /Улсын 1-р төв эмнэлэг, Улсын 3-р төв эмнэлэг, Гэмтэл согогийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар Эрүүл мэндийн төв/ хипатитын вирусын халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгаа, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

Монгол Улсын Шадар сайдын өрөөнд

11:00 цагт ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел морилж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” https://www.youtube.com/watch?v=8UQv8nnS2RE киноны аяыг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын үндэсний арчилсан намын удирдлагууд “Аудио, видео хар PR-аас ажил хэрэгч мөрийн хөтөлбөр амин чухал” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт “Тогтвортой ажлын байр” ТББ-аас хууль бусаар ажлаасаа халагдсан 30 мянган хүний эрх ашгийг хамгаалах талаар мэдээлнэ.

11:30 цагт Монголын ардчиллыг үүсгэн байгуулагчдын “Шударга ёс” холбоо ТББ-аас ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара орон гэргүй, ядуу гэх мэт нийгмээс гадуурхагдаж байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

12:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн нам дагасан талцал, хэрүүл шуугианаас залхаж байгаа талаар иргэд үгээ хэлнэ. 

Хүүхдийн төв номын санд

14:00 цагт Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт болно.