Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Усны ослоор амиа алдагсдын тоо 17-гоор нэмэгджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цаг уурын байгууллагаас зургаадугаар дугаар сарын 19-ний шөнө болон 20-ны өдөр Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хотод бороо орох тухай мэдээг ирүүлжээ. Ихэнх нутгаар олон хоног халсан тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллага үерийн аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг өнөөдөр Онцгой Байдлын Ерөнхий Газараас анхаарууллаа.

Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт усны ослын давтагдал их гарч гол, мөрөн, нуур, бохир усны шугамын худаг, тогтоол усанд иргэд осолдож байгаа аж.

Тодруулбал Онцгой Байдлын Ерөнхий Газарын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуяны мэдээлснээр 2017 оны зургаадугаар сарын 19-ны байдлаар Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 19 сум, нийслэлийн 3 дүүрэгт 28 хүн усны ослын золгүй тохиолдлоор амь насаа алдаад байна.  Үүний 6 нь хүүхэд, 22 нь насанд хүрсэн хүн байгаа юм.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17-оор нэмэгдсэн байгаа нь иргэдийн хайрамж болгоомжгүй байдал, хүүхдийг хараа хяналтгүй орхидог, анги, хамт олон, найз нөхдөөрөө зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэж усанд осолддог зэргээс шалтгаалсан ажээ.

2016 онд нийтдээ 134 хүн усанд осолдож амь насаа алдсаны 47 нь бага насны хүүхэд байсан байна.