Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх замыг засаж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1,098,028,562 төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

Ажлын хүрээнд  авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг сольж, зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 0.04м суурь, 0.03м өнгө асфальтбетон хучилт хийхээр  төлөвлөжээ.

Мөн трассын дагууд борооны ус зайлуулах 12ш шүүрт  тагыг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.