Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын хашааг буулгалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ.

Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.