Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хасбанк олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 9
Сурталчилгаа

2017 оны 6-р сарын 8, АНУ, Вашингтон хот.

Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC – The Overseas Private Investment Corporation) болон Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC – International Finance Corporation), ХасБанк нар Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд чиглэсэн санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт жижиг дунд бизнес эрхлэгчдийн 64 хувийг эмэгтэйчүүд буюу эмэгтэй эзэнтэй байгууллагууд эзэлдэгийн дийлэнх хэсэг нь санхүүгийн байгууллагуудаас үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байдаг ажээ.

Харин энэхүү хамтын ажиллагааны гол зорилго нь тэдгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шаардлагатай санхүүжилтийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлэхэд оршино.

 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд OPIC, ОУСК болон ХасБанкны холбогдох албан тушаалтнууд, төлөөллүүд оролцсоноос гадна Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл хүрэлцэн ирж, талуудын хамтын ажиллагаанд амжилт хүссэн юм.

Ёслолын үеэр OPIC-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгч Дев Жагадесан 

“Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшилд эмэгтэй бизнес эрхлэгчид чухал нөлөөтэй.

Тэдний дийлэнх хэсэг нь санхүүгийн байгууллагуудаас үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаа энэ үед бид ХасБанк болон ОУСК-тай хамтран ажиллаж, санхүүгийн үйлчилгээ болон бусад шинэ боломжуудаар тэдэнд тус дэм болж байгаадаа баяртай байна.” гэсэн бол,

ОУСК-ийн Санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хариуцсан захирал Маркос Бружис

“Дэлхийн хүн амын тэн хагасыг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоо, хүйсийн тэгш байдалгүйгээр эдийн засгийн эрчимтэй өсөлтийн тухай ярих боломжгүй.

Харин бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нээн илрүүлж, дэмжин гаргаж ирэхэд ОУСК-ийн “Эмэгтэйчүүдэд зориулсан банкны үйлчилгээ” хөтөлбөр болон өнөөдөр бидний гарын үсэг зурж буй энэ мэт хамтын ажиллагаанууд тун ач холбогдолтой юм.” хэмээн хэлж байлаа.

Харин ХасБанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин

“Монгол Улсын эдийн засгийн амин чухал хэсгийг жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг.

Тиймээс ХасБанк тэдэнд шаардлагатай санхүүгийн шийдлүүдийг бий болгохыг үргэлж зорьж, тэргүүн эгнээнд явж ирсэн. OPIC болон ОУСК-тай хамтран ажилласнаар ХасБанк жижиг дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэ боломжуудыг нээж, тэдэнд шаардлагатай зээлийн өрсөлдөхүйц нөхцөлийг санал болгох боломж илүү нэмэгдэж байна.” хэмээн онцлов.

Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь Голдман Сакс сан болон ОУСК-тай хамтран “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг бөгөөд 2022 оны 3-р сар гэхэд 100 сая ам.долларын зээлийг эмэгтэй эзэнтэй бизнесүүдэд олгохоор зорьж буйн нэг хэсэг нь өнөөдөр гарын үсэг зурсан энэхүү хамтын ажиллагаа юм.

ОУСК эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд нь санхүүгийн байгууллагуудад тусалж, хөрөнгө оруулалт хийн, зөвлөгөө өгөх зорилготой “Эмэгтэйчүүдэд зориулсан банкны үйлчилгээ” хөтөлбөрийг 2010 оноос дэлхий даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 24 орны 43 төсөлд 1.36 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 23 орны санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх 33 төсөлд манлайлж ажиллажээ.

 

OPIC-ийн тухай


АНУ-ын Засгийн Газрын бие даасан агентлаг Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нь Америкийн бизнесүүдийн хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулах үйл явцад дэмжлэг үзүүлдэг. 1971 онд анх байгуулагдсан энэхүү агентлаг нь бизнесүүдэд гадаадын шууд санхүүжилттэй холбоотой эрсдэлийг удирдах, хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжин мөн АНУ-ын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг цааш нь ахиулахад дэмжлэг болдог байна. OPIC нь Америкийн бизнесүүдийг шинэ зах зээлд байр сууриа бэхжүүлэхэд нь туслалцаа үзүүлж, шинэ орлогын эх үүсвэрүүд бий болгон дотооддоо болон гадаадад ажлын байр бий болгодог. OPIC нь бизнесүүдэд санхүүжилт олгон, улс төрийн эрсдэлийн даатгал, сурталчилгаа дэмжлэг үзүүлэх болон хувийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж эрхэм зорилгоо биелүүлдэг.

ОУСК (IFC)-ийн тухай


Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн салбарт чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн институци юм. Өөрсдийн 60 жилийн туршлага дээр үндэслэн шинэ боломж, бололцоог бий болгохоор дэлхий даяар 2,000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хөрөнгийн чадавхаа нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжих, ядуурлыг бууруулах үйл ажиллагаагаа өргөжүүлснээр 2016 оны байдлаар хөгжиж буй орнуудад хийсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 19 тэрбум ам.доллар болж өссөн байна. www.ifc.org

ХасБанкны тухай


Дэлхийн түвшний санхүүгийн үйлчилгээг Монголдоо үзүүлэх зорилготой ХасБанк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг хангах замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Компанийн засаглал, нийгмийн хариуцлагын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн, Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 80 салбар нэгж, тэдгээрт ажиллаж буй 1400 мэргэшсэн ажилтан, 2800 гаруй мерчант, цахим сувгаар дамжуулан 700 мянган харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хүргэж байна. www.xacbank.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.