Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк Agricultural bank of China хамтран худалдааны бизнесийг дэмжих харилцагчдын уулзалтыг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 8
Сурталчилгаа

Голомт банк БНХАУ-ын Тариалангийн банк буюу “Agricultural Bank of China”-тай хамтран Хятад Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт үр ашиг бүхий шинэ боломжуудыг нээх зорилготой Худалдааны бизнесийг дэмжих харилцагчдын чуулга уулзалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгууллаа.

 

Өдөрлөгт Голомт банк болон Хятадын Тариалангийн банкны хорь гаруй томоохон харилцагчид, БНХАУ-ын Ардын банк, Гадаад валют зохицуулалтын газрын төлөөлөгчид оролцсон юм.  Энэ үеэр хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гарахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс байгууллага бүрийн үйл ажиллагааны онцлог, хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар товч танилцуулга хийж, хоёр улсын эдийн засгийн орчин болон хоёр банкны хамтын ажиллагаа, хэтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл өгчээ.    

Мөн энэ үеэр ам.долларын гадаад гүйлгээний үйлчилгээгээ зогсоогоод байсан Хятадын Тариалангийн банк Голомт банктай USD лоро дансны гэрээнд гарын үсэг зурсан нь хоёр банкны хамтын ажиллагаа өндөр түвшинд буйг нотолсон юм.

Ингэснээр Голомт банк Хятадын Тариалангийн банк руу ам.долларын гүйлгээ хийх боломжтой Монгол дахь цорын ганц банк болж байгаа бөгөөд өмнө нь хоёр банк MNT лоро дансны гэрээ байгуулж, төгрөгөөр гадаад гүйлгээ хийх боломжийг бүрдүүлж байсан юм.   

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.