Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины торгуулиа онлайнаар төлөх боломжтой болжээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 8
Сурталчилгаа

Замын цагдаагийн газраас хурд хэтрүүлсэн болон улаан гэрлээр уулзвар нэвтэрсэн, түр зогсох хориотой газар зогссон зэрэг замын хөдөлгөөний зөрчлийн талаарх мэдээллийг www.torguuli.mn сайтаар дамжуулан иргэдэд хүргэдэг болоод хоёр жил орчим болж байна.

Өмнө нь иргэд тус сайт руу хандаж торгуулийн үлдэгдэл байгаа эсэх, байгаа бол аль банкны ямар дансанд торгуулийн мөнгөө тушаах тухай мэдээлэл авдаг  байсан бол харин одоо торгуулиа шууд онлайнаар төлөх боломжтой болжээ. Иймд жолооч та өөрт хамгийн тохиромжтой санхүүгийн хэрэгслийг сонгон, дараах үйлдлийн дарааллаар торгуулиа төлснөөр цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой юм.

КАРТААР ТӨЛӨХ

  • www.torguuli.police.gov.mn  цахим хаягаар нэвтрэн автомашины улсын дугаар эсвэл жолоочийн үнэмлэхний  дугаараа оруулан Хайх товчлуур дээр дарна.
  • Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна. Гүйлгээний мэдээлэл гарч ирэх ба утасны дугаар болон цахим хаягаа оруулан гүйлгээ хийх товчлуур дарна. Ингэснээр  картын мэдээлэл оруулах төлбөрийн хуудас гарч ирэх бөгөөд картын мэдээллийг үнэн Зөв  оруулснаар таны торгууль төлөгдөнө.
 
 

 

ДАНСААР ТӨЛӨХ

  • Голомт банкны www.egolomt.mn Интернэт банкны  вэб хуудас болон смарт банкны аппликейшнээр нэвтрэн торгуулиа төлөх боломжтой.
  • И-банкны эрхээрээ нэвтрэн Төлбөр-Бусад үйлчилгээ-Торгууль төлөх цэс рүү хандана. Тээврийн хэрэгслийн дугаар эсвэл  жолоочийн үнэмлэхний дугаараа оруулан Хайх товчийг дарна.
  • Торгуулиа сонгон Төлөх товчлуур дээр дарна.
  • Смарт банк буюу та ухаалаг утсаараа Голомт банкны аппликейшн рүү  эрхийн дагуу нэвтрэн торгуулиа төлөх боломжтой.
 
 
 

 

САЛБАРААР ТӨЛӨХ

Дурын салбартаа очин жолоочийн үнэмлэхний дугаар эсвэл тээврийн хэрэгслийн дугаараа хэлэн торгуулиа төлөх боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.