Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Таван Богд ХХК Toyota Land Cruiser Prado автомашиныг санал болгож байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 6
Сурталчилгаа

Toyota Motor Corporation-н албан ёсны борлуулагч Таван Богд ХХК Монгол орны уур амьсгал, замын нөхцөл, шатахууны стандартад нийцсэн Land Cruiser 200, Land Cruiser Prado 150, Land Cruiser 76, 78, 79, RAV4, Hilux pick-up, Alphard, Hiace загварын автомашинуудыг 8 жилийн хугацаатай, зээл олголтын шимтгэлгүй Хаан банкны лизингээр санал болгож байна. Лизингийн урьдчилгаа төлбөр 10%, сарын хүү 1.4%.

Toyota Land Cruiser Prado автомашины салоны харагдац.

Toyota 1990 оноос Land Cruiser 70-ын ерөнхий төрхийг хуулбарлан LJ71 short, LJ78 semi long гэсэн хувилбар гаргаж Land Cruiser гэсэн аварга модны нэгэн салаа болгон Land Cruiser Prado гэж нэрлэжээ.

Энэхүү түүх 1994 онд дахин шинэчлэгдэж тэнхлэг хоорондын зай нь урт, 5 хаалгатай загвар худалдаанд гарсан нь компьютерын удирдлагатай бензин цацах насостой болсноор хөдөлгүүрийн ажиллагаа нь илүү сайжирсан байна. Дашрамд дурдахад Европт гарсан Prado Hardtop хэмээх спорт загвар нь маш алдартай байсан бөгөөд энэ нь тус загварын нэр хүндийг тасралтгүй өсөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ.

1996 оны 5 сард худалдаанд гарсан 2-р үеийн J90 загварын хөдөлгүүр тэнхлэг гэх мэт олон эд анги нь Toyota Таcoma, Toyota Hilux Surf-тэй адил түвшиний болж ирсэн бөгөөд 6 жилийн дотор 760,000 автомашин борлуулагдсан байна.

2002 онд Парис хотод зохион байгуулагдсан олон улсын автомашины үзэсгэлэн дээр танилцуулагдсан 3-р үеийн J120 загварыг Европ маягийн өнгө аяс оруулсан дизайнтай болгосон нь (Тoyota-н түүхэнд анх удаа автомашины гадна дизайныг Японд биш, Францад зохион бүтээсэн) гол зах зээлдээ зориулсных байв. Энэ үеэс тус загварт V8 цилиндртэй 2UZ-FE хэлбэрийн хөдөлгүүр тавьж Lexus GX470 нэрээр хойд Америкт борлуулж эхэлсэн байна.

Өмнөх загварын борлуулалт 6 саяыг хол давсан ба 2009 онд улам боловсронгуй болгон шинэчилсэн 4-р үеийн J150 загварыг гаргасан бөгөөд Prado нь одоог хүртэл хэзээ ч, хаана ч унаж хэрэглэсэн хамгийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасан автомашины нэг болсоор байгаа билээ.

Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв.

Toyota автомашины худалдаа өдөр бүр 09:00-20:00, утас: 9411-2201, 9411-2202, 9411-2203, 9411-2204, 9411-2205, 9411-2209

Хаан банкны зээлийн эдийн засагчийн утас: 7577-7880.

Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Вэб сайт: www.tavanbogdllc.mn

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.