Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тансаг зэрэглэлийн брэнд кластерыг Монголд анх удаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 6 сарын 6
Сурталчилгаа

Өдрөөс өдөрт өнгө нэмж буй Улаанбаатар хотод ашиглалтад ороод удаагүй томоохон бүтээн байгуулалтуудын нэг бол Shangri-La Centre.

Уг төвд таван одтой зочид буудал, дээд зэрэглэлийн оффис, тансаг зэрэглэлийн орон сууц, олон улсын стандартад нийцсэн худалдааны төв гээд хүний хэрэгцээг хангаж чадах бүхий л үйлчилгээний салбарууд нэг дор төвхнөжээ.

Эдгээрээс Shangri-La Mall-г онцлон, Монголын  ритейл худалдааны зах зээл болон брэнд бүтээгдэхүүний хөгжлийн талаар Түрээс хариуцсан ахлах менежер Н.Булгантай ярилцлаа. 

 

- Дэлхийн томоохон брэндүүд Монголд, тэр дундаа Shangri-La Mall-д ар араасаа нээгдсээр байна. Одоогоор ямар брэндүүд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа вэ?

- 100 гаруй жилийн түүхтэй, дэлхийд алдартай Rolex мөн Valentino, Isaia, Damiani зэрэг тансаг зэрэглэлийн брэнд Монгол дахь анхны салбараа Shangri-La Mall-д нээгээд буй нь үнэхээр талархууштай.

Эдгээр брэнд дэлхийн ямар ч оронд маш өндөр шалгууртайгаар дэлгүүрээ нээдэг. Харин Shangri-La Mall уг олон улсын стандартад нийцсэн орчныг бий болгож чадсан. Тэр ч утгаараа монголчууд дэлхийд хамгийн тансагт тооцогддог, өндөр зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүнийг дэргэдээсээ худалдан авах боломжтой болж байна.

Энэ үйл явдал манай орны ритейл худалдааны салбарт маш том дэвшил авчрах нь дамжиггүй. Бид хөрөнгө оруулагч, түрээслэгч болон хэрэглэгчдээс авсан судалгаандаа үндэслэн дэлхийд танигдсан брэндүүдтэй холбогддог нь хамтран ажиллах эхлэл болдог.

 

- Central Tower-ийг ашиглалтад оруулсан нь дэлхийн брэндийг монголчуудад ойртуулах та бүхний анхны алхам болсон. Харин Shangri-La Centre уг бүтээн байгуулалтаас юугаараа ялгаатай вэ?

- Манай “Shangri-La Ulaanbaatar” компани 2009 онд Central Tower барилгыг ашиглалтад оруулж Louis Vuitton, Burberry, Versace, Hugo Boss, Mont Blanc, Vertu зэрэг брэндийг Монголын зах зээлд нутагшуулсан туршлагатай. 

Харин бидний хоёр дахь томоохон төсөл Shangri-La Mall-ийн тухайд бүх түвшний хэрэглэгчдэд зориулсан холимог брэнд кластерыг олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй, найдвартай, ая тухтай орчноос худалдан авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байгаа.

Shangri-La Centre төслийг бүхэлд нь авч үзвэл олон улсын жишигт нийцсэн худалдааны төвөөс гадна, Монгол дахь анхны IMAX кино театр бүхий энтертайнмент төв, зочид буудал, спа, спорт цогцолбор, өндөр зэрэглэлийн оффис, орон сууц зэргийг нэг дор цогцлоосноороо онцлог.

 
 

- Дэлхийн томоохон брэндүүдтэй хамтран ажилладгийн хувьд тэдгээрийн зэрэглэл, ангиллын талаар бидэнд тайлбарлахгүй юу?

- Брэнд бүтээгдэхүүнийг ерөнхийд нь тансаг, дээд зэрэглэлийн, дундаж болон өдөр тутмын хэрэглээний гэж ангилж болно.

Олон улсын жишгээр томоохон худалдааны төвүүдийн нэгдүгээр давхарт тансаг зэрэглэлийн брэнд дэлгүүрүүд ихэвчлэн байрладаг. Энэ стандарын дагуу Shangri-La Mall-ийн нэгдүгээр давхарт Rolex тэргүүтэй  дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд дэлгүүрүүд нээгдээд удаагүй байна.

Rolex брэндээс та насан туршийн хэрэглээ, нэр төрийн баталгаа болсон бугуйн цаг, Valentino брэндээс дэлхийн алдартай загвар зохион бүтээгчийн дахин давтагдашгүй, гоёмсог даашинз болон нэрийн бүтээгдэхүүн болох гутал, цүнх, харин Damiani-гийн дэлгүүрээс алмазан шигтгээтэй, өвөрмөц загвар бүхий гар аргаар хийсэн, хамгийн тансаг бөгжийг худалдан авах боломжтой.  

 

- Дэлхийд алдартай брэндүүдийн албан ёсны дэлгүүр Монголд нээгдэхийн давуу талыг та юу гэж хардаг вэ?

- Өмнө нь дурдсанчлан, бид Монголын хэрэглэгчдэд дэлхийн брэндийг эх орноосоо худалдан авах боломжийг олгож байгаа нь хамгийн том давуу тал.

Эдгээр брэндүүд дунд Forbes сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг “Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд” жагсаалтад багтсан нь ч бий. Дэлхийн томоохон брэндүүдийн онцлог бол аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ борлуулахдаа өндөр сэтгэл ханамж, статус, нэр төрийн баталгаа болон худалдан авалтын дараах үйлчилгээг хамтад нь санал болгодог.

Монголд эдгээр томоохон брэндүүд нээлтээ хийснээр  худалдан авалтын дараах үйлчилгээг цаг алдалгүй авах нөхцөлийг  бүрдүүлж өгч байна. Үүнээс гадна зарим онцгой үйлчилгээ үзүүлдэг брэндүүд бий. 

Тухайлбал, Isaia брэндийн дэлгүүрт саатангаа Италийн шилдэг оёдолчдоор өөр хаана ч байхгүй, цор ганц хослол урлуулах алдарт “Made to measure” үйлчилгээтэй нь танилцаж болно. Бас нэг онцлог зүйл гэвэл манай худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах эдгээр тансаг зэрэглэглийн брэнд дэлгүүрийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Ялангуяа хөрш зэргэлдээ Азийн орнууд болох БНХАУ, Япон зэрэг орноос ирсэн жуулчид их үйлчлүүлж байна.

Энэ нь тус брэндүүд Азийн бусад оронтой харьцуулахад хямд үнийг санал болгож буйтай шууд холбоотой. Энэ нь монголчуудын хувьд цаг зав, эдийн засгийн хувьд ч хэмнэлт болно гэсэн үг. 

- Танай хамт олны хэрэгжүүлэх дараагийн том төсөл юу байх вэ? 

- Бид Shangri-La Centre-ийг нээгээд удаагүй учраас уг төслөө улам төгөлдөржүүлж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцэхүйц олон брэнд дэлгүүрүүдийг ар араас нь нээхээр ажиллаж байна. Цаашид ч олон олон дэлхийн брэнд биднийг сонгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Манай хамт олон аливаа төслийг бүрэн төгс гүйцэтгэхийг эрмэлздэг. 

 

 

- Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

- Баярлалаа. Танай хамт олонд ч ажлын амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.