Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

10 дугаар цэцэрлэгийнхэн “Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” өдөрлөг хийхээ мэдэгдлээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын төлөөлөл өдөрлөг зохион байгуулах талаараа өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Тус цогцолборын зүгээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд “Бид тэгш эрхтэй-Бид нэг мөрөөдөлтэй” уриатай өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн хүрээнд 10 дугаар цэцэрлэгийн 120 хүүхдийн дунд зарласан “Миний мөрөөдлийн цэцэрлэг” сэдэвт гар зургийн уралдааны үзэсгэлэн гаргаж, байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах юм.

С.Энхбат: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхээрээ заавал халамж хүртэгч байдаггүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

10 дугаар цэцэрлэгийн нийгмийн ажилтан С.Энхбат “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэр дундаа Сургуулийн өмнөх болосвролын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн давуу тал, авьяас чадвар, бага наснаасаа хөгжих боломжийг нээх нь ямар ач холбогдолтой болохыг харуулах зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэхээрээ заавал халамж хүртэгч байдаггүй гэдгийг бид энэ өдөр харуулах болно.

Д.Сүхбаатарын талбайд Гэр бүл хүүхэд хөгжлийн газартай хамтран, баярын арга хэмжээнд оролцохоор хүсэлтээ гаргасан.

Энэ өдөр хүүхдүүдийн “Миний мөрөөдлийн цэцэрлэг” нэртэй гар зургийн уралдааны үзэсгэлэнг гаргана” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад 30,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас тэдэнд зориулсан улсын хэмжээн дэх ганц байгууллага болох 10 дугаар цогцолборт 120 хүүхэд сурч, хүмүүжиж байна.

Гэвч 2013 оноос хойш өдийг хүртэл 1,512 өдрийн турш хүүхдүүд цэцэрлэгийн шинэ барилгаа хүлээсээр байна.