Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хайрст үлд өвдөг, тохой болон хуйханд гардаг

ikon.mn
2017 оны 5 сарын 27
HEDU.MN
Зураг зураг

Арьсны өвчин яаралтай тусламж шаарддагггүй, гэнэтийн үхэлд хүргэх аюул багатай боловч  хүний гоо сайханд нөлөөлж, улмаар сэтгэл санааг хямраадаг сөрөг талтай. Өнөөдрийн нийтлэлээрээ манайд нилээн түгээмэл тохиолддог арьсны өвчний нэг Хайрст үлд буюу Псориаз өвчний талаар танилцуулж байна. 

Псориаз буюу хайрст үлд хэмээх өвчин нь арьсны халдваргүй өвчин юм. Дэлхийн хүн амын 4 хувь нь ийм өвчтэй гэсэн судалгаа байдаг. Хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл аль ч насны хүн өвдөж болох боловч ихэнхдээ 20 хүртлэх насны залуус өвчлөмтгий байдаг.

Арьсан дээр тууралт гарвал хамгийн түрүүнд сэжиглэж болох өвчний нэг нь псориаз. Псориазын тууралт нь янз бүрийн хэмжээтэй, хайрс шиг хатуу, загатнадаг онцлогтой байдаг. Ихэвчлэн өвдөг тохой болон толгойн үстэй хэсгүүдээр гарах нь элбэг.

Үндсэн шалтгаан нь төгс тогтоодоогүй боловч дараахи үндсэн хүчйн зүйлүүд өвчин үүсгэхэд нөлөөлдөг.

  • Дархлаа сулрах
  • Бодисын солилцоо алдагдах
  • Дотоод шүррлийн өвчнүүд
  • Мэдрэлийн цочролууд
  • Сүүлийн үед энэ өвчнийг удамших хандлагатай гэж үзэж байгаа

Өвчнийг хэлбэрээр нь үндсэн 2 төрөлд хуваан үзэж болно.

Эхний хэлбэр: Дархлаа сулрах, удамшил зэрэгтэй холбоотой ихэвчлэн 18-25 насныхан өвддөг. Нийт өвчтэй хүмүүсийн 65 хувьд нь энэ хэлбэр тохиолддог.

Хоёр дахь хэлбэр: Ихэвчлэн 40-өөс дээш насны хүмүүст тохиолддог дархлаа болон удамшилтай холбоогүй

Эмчилгээ:  Арьсны эмч тууралтын шинж чанар, өвчний хүнд хөнгөн, зэргээс шалтгаалан эмчилгээний тактикийг боловсруулдаг.

Зураг