Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шарли Эбдо сэтгүүл Францын ерөнхийлөгчийг эхнэртэй нь цуг доромжилжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Францын шинэ ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрөөсөө 24 насаар эгч эмэгтэйтэй гэр бүл болсон нь түүнийг олны анхаарлын төвд оруулах бас нэг шалтгаан болж байгаа.

Макрон 15 настай сурагч байхдаа гурван хүүхдийн ээж, 39 настай драмын багшдаа дурлаж, олон жилийн дараа гэрлэсэн юм. Одоо Макрон 39 настай бол түүний эхнэр Брижит Трогне 64 настай.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Францын шог зургийн Шарли Эбдо сэтгүүл Макрон болон түүний эхнэрийн сэдэвтэй зураг нийтэлсэн нь маргаан дэгдээгээд байна.

 

Зураг дээр Макрон жирэмсэн эхнэрийнхээ гэдсэн дээр гараа тавьсан байгаа ба тайлбарт нь “Тэр гайхамшгийг бүтээх болно” гэжээ. Энэ бол Макроны сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ашиглаж байсан уриа үг. Гэхдээ уг зурган дээр өөр утгаар ашиглагдаж байгаа юм.

Шарли Эбдогийн шинэ нүүрний зураг хүнийг насаар нь болон хүйсээр нь ялгаварлан доромжилсон агуулгатай гэж сошиал ертөнц, хэвлэл мэдээллийнхэн шүүмжилж байна. Тус сэтгүүл маргаан дагуулсан зургаараа байнга хэл амны бай болж байдаг.

Өмнө нь тэд Исламын шашны номлогч Мухаммедыг доромжилсон утгатай зураг нийтэлснийхээ төлөө террорист халдлагад өртөж, хэд хэдэн хүнаа алдаж байв.

 

Эх сурвалж: The Washington Post