Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос пуужингийн туршилтыг амжилттай болсноо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийсэн юм. Тэгвэл энэ өдрийнхөө орой Пёньян мэдэгдэл гаргаж, пуужингийн туршилт нь амжилттай болсноо зарлажээ.

Тус улсын төрийн төв хэвлэл мэдээлэхдээ “дунд тусгалын газар-газар ангиллын шинэ пуужинг Ким Жон Уны удирдлага дор амжилттай туршиж чадлаа” гэсэн байна. Мөн “цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай пуужингийн техникийн үзүүлэлтүүдийг шалгахын тулд хөрш орнуудын аюулгүй байдлыг бодолцон хамгийн дээд өнцгөөр харвасан” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Харвасан пуужин нь төлөвлөсөн ёсоор тойрог зам үүсгэн 2,111.5 километрийн өндөрт хүрч, 787 километрийн зайнд усанд байсан байг яг оносон гэсэн байна. Өмнөд Солонгосын тал бас өмнө нь Пёньяны пуужинг 700 орчим километр зам туулж, Японы тэнгисийн усанд унасан гэж мэдээлж байв.

Хойд Солонгосын пуужингийн өмнөх хоёр туршилт амжилтгүй болж байсан юм. Мөн энэ удаагийн туршилт нь Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ажилдаа орсноос дөрөв хоногийн дараа хийгдсэнээрээ онцлог юм.

 

Эх сурвалж: Russia Today