Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN

Континeнтал зочид буудлын хурлын танхимд 

09:00 цагт “Эм, вакцины чанарын болон эрсдлийн удирдлагын тогтолцоог сайжруулах" талаар мэргэжлийн байгууллагуудын уулзалт болно.

Гуравдугаар сургууль дээр

10:00 цагт Монголын анхны тусгай сургууль болох 25-р тусгай дунд сургуулийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан нээлттэй хаалганы өдөр болно. 

Сүхбаатарын талбайд

10:00-17:00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. 

Мэдээлэл, технологийн үндэсний паркт

11:00 цагт Мэдээлэл технологийн салбарын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гурван том шалгалтын нэг болох TOPCIT шалгалтыг Монгол Улс анх удаа албан ёсоор авах эрхтэй боллоо. Шалгалтын нээлт өнөөдөр болно. 

ЗГ-ын III байрны 204 тоот /ҮСХ/

11:00 цагт Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2017 оны 4-р сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран гурав дахь удаа "Energy Mongolia-2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэнг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус хурал, үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал өнөөдөр болно.

11.30 цагт “Лакшири хаус энд рийл эстэйт”, “Хос багана” ХХК-ийн холбогдох орон сууцанд захиалга өгч хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Тус компаниуд иргэдэд 7 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр нарын оффшорын талаар АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун мэдэгдэл хийнэ.