Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: В.Путин Ши Жиньпинийг хүлээх зуураа төгөлдөр хуур тогложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Оросын төрийн тэргүүн Хятадад болж байгаа “Нэг бүс, Нэг зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болох энэ уулзалтад Хятад улс орчин үеийн Торгоны зам гэгдэж байгаа аварга том төсөлдөө хамтран оролцох улсуудын тэргүүнүүдийг урьжээ.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар хүндэт зочдын танхимд хүлээж байх зуураа төгөлдөр хуур тоглож амжсан байна. Тэр энэ үеэр Оросын хөгжмийн зохиолчдын хоёр аяыг тогложээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Путин бас Сочи хотод сонирхогчдын хоккейн тэмцээнд оролцож долоон гоол хийсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв. Жүдо барилддаг, морь унаж ан хийдэг, далайн ёроолд шумбадаг Оросын ерөнхийлөгч олон талын авьяастай удирдагч гэдгээрээ дэлхийд алдартай юм.

 

Эх сурвалж: Quartz