Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө ХАЛНА

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хална гэж Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

2017 оны тавдугаар сарын 15-наас тавдугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, 17-18-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 17,18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.