Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Mонгол Улсын хэмжээнд орон нутгийн нийт сургуулиудын 23 хувь нь орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болно

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Мобиком Корпораци, Дэлхий Зөн Монгол ОУ-ын байгууллага, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан зэрэг байгууллагууд хамтран “Сумдын сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 2017 онд шинээр нийт 13 аймгийн 26 сумдын ерөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн ариун цэвэр, эрүүл мэндийн шаардлага хангасан байгууламжийг барьж байгуулахаар боллоо.

Ингэснээр Монгол Улсын нийт орон нутгийн сургуулиудын 23 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн стантартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болж, нийт 50 орчим мянган хүүхэд багачууд гэдэсний элдэв халдварт өвчин, гепатитын халдвараас найдвартай хамгаалагдаж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бие засах боломжтой болсон төдийгүй сурагчдын суралцах идэвх чармайлт нэмэгдэх, хот хөдөөгийн сурагчдын ялгааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах ач холбогдолтой юм. 

 

2017 он барьж байгуулах ариун цэврийн байгууламжуудыг сургуулийн төв байртай хүзүүвчээр холбож, нэмэлт дулаалга, халаалтыг суурилуулах болсноороо онцлог болжээ. Мөн уг төслийн үр дүнд Монгол Улсад мөрдөх орон нутгийн ариун цэврийн байгууламжийн “Нэг маягийн зураг”-ийг холбогдох төрийн байгууллагууд баталсан бөгөөд өөрөөр хэлбэл цаашид барьж байгуулагдах бүх ариун цэврийн байгууламжууд уг төслийн загвараар баригдах юм.     

Энэ жил тус төслийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумд, Хэнтий аймгийн Дадал, Дархан сумд, Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Эрдэнэмандал сумд, Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун сумд, Дундговь аймгийн Хулд сум, Булган аймгийн Хишиг-Өндөр, Рашаант сумд, Хөвсгөл аймгийн Жаргалант, Төмөрбулаг сумд, Увс аймгийн Өмнөговь, Өндөрхангай сумд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Дорноговь аймгийн Айраг сум, Ховд аймгийн Дарви сум, Баянхонгор аймгийн Баянцагаан сум зэрэг 13 аймгийн 26 сумдад хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна. 

 

Мөн уг төслийг дэмжин, санхүүжилтийн тал дээр хамтарч ажилласан Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/, Тахь Ко ХХК, Альфа Групп болон Энтүм ХХК нартаа талархал илэрхийлж байна.   

Хүүхдүүд эрүүл, аз жаргалтай байхдаа илүү сайн сурдаг бөгөөд Мобиком болон төслийн хамтрагч байгууллагууд Монгол Улсын хойч үе болсон хүүхдүүддээ эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлага, стандартыг хангасан сурах орчныг бүрдүүлэх зорилго тавин ажилласаар байх болно.       

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.