Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX VIP оффис НОРЖИН худалдааны төвд нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 12
Сурталчилгаа
 

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX Монголд албан ёсоор франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 1 жил хагасын хугацаанд маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж, Улаанбаатар хотод нийт 12 салбар буюу брокер оффис, 200 гаруй агенттайгаар олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн хэдийнээ танил болжээ. 

Барилгын салбар хэдийгээр хямралтай байгаа хэдий ч зөвхөн энэ оны 1 р улиралд RE/MAX ын хамт олон 19 тэрбумын борлуулалт хийгээд байгаа юм. Тэдний remax.mn вэб сайтаар зочилдог хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин өсч 246.700 д хүрээд байгаа гэж тэдний эхний улирлын тайланд дурьджээ.

100 гаруй оронд 7000 орчим брокер оффистой RE/MAX нь дэлхийн хэмжээнд хамгийн их үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компани бөгөөд 30 секунд тутамд RE/MAX ын агентууд хэн нэгэнд үл хөдлөх хөрөнгөө сонгоход нь тусалж байдаг байна.

RE/MAX MONGOLIA -ИЙН 10 ДАХЬ САЛБАР  RE/MAX VIP 5 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ ХАЖУУД БАЙРЛАХ НОРЖИН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН 3 ДАВХАРТ АЛБАН ЁСНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 

Бизнесийн удирдлага, санхүү, хууль, маркетингийн шилдэг залуусаар багаа бүрдүүлсэн RE/MAX VIP оффисийн брокер эзэмшигч Ц.Лхамжав нь бизнесийн олон төрлийн салбарт олон жил ажилласан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавин өөрийн оффисийг албан ёсоор нээлээ.

Тэрээр АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны (National Association of REALTORS) Олон Улсын Реалтор гишүүнчлэлтэй бөгөөд мөн Олон Улсын Үл Хөдлөх Хөрөнгийн Итгэмжлэгдсэн Мэргэжилтэн (Certified International Property Specialist) цол тэмдэгтэй. Энэхүү зэрэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хамгийн том зэрэг юм.

Нээлтийн арга хэмжээнд RE/MAX-ын төв оффис болон RE/MAX-ийн бусад 11 брокер оффисуудын захирлууд болон агентууд, Барилга, Банк, Хуулийн фирм, Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөгчид зэрэг 250 гаруй зочид урилгаар хүрэлцэн иржээ.  Ажлаа аз жаргалтайгаар хийдэг хамт олон гэвэл яалт ч үгүй RE/MAX ын хамт олныг хэлнэ. Харилцагч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлээсээ үйлчилгээгээ хүргэдэг энэхүү хамт олон дунд  нээлтийн ажиллагаанд оролцоод сурвалжлага бэлтгээд гарахад сэтгүүлч надад ийм л сэтгэгдэл төрж байлаа

RE/MAX ын агаарын бөмбөлөг хөөрсөөр хотын зүүн хэсэгт ирлээ. Ийнхүү RE/MAX-ынхан хотын төвийн зүүн хэсэгт оршин суух хэрэглэгч нартаа үл хөдлөх хөрөнгийн хамгийн шилдэг үйлчилгээгээ хүргэх боломжтой боллоо.

Хэрэв та бүхэнд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах , түрээслэх , түрээслүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол RE/MAX VIP оффистой 70101008 утсаар холбогдох боломжтой. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.