Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Аз жаргалтай GP минионууд Улаанбаатар марафонд...

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг “УЛААНБААТАР МАРАФОН” нээлтийн ажиллагаа 2017 оны 05 дугаар сарын 20-ны 09:00 цагт Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдана.

 

Марафонд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуй нэгж, байгууллага, иргэд зэрэг 25-30 мянган хүн хамрагдах бөгөөд GP МИНИОНУУД энэ өдөр хамтдаа нэгдэхээр боллоо!

 

Аз жаргалтай Минионуудтай хамт нэг өдрийг аз жаргал, баяр хөөр, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол та 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл өөрийн биеэр Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо дээр ирж болон www.ub-marathon.ub.gov.mn сайтад бүртгүүлэх боломжтой.

 

Ерөнхий зохион байгуулагч:Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо

Аз жаргалтай Минионуудтай хамт Улаанбаатар Марафонд нэгдэцгээе!

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.