Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Ялалтын баяраар 10,000 цэрэг жагссаны 400 нь эмэгтэй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ялалтын баярын 72 жилийн ойг Оросын ард түмэн өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд томоохон цэргийн парад зохион байгуулагджээ.

Ялалтын парадын зарим онцлогийг дурдвал:

  • Москвагийн парадад нийт 10,000 цэрэг оролцсон байна. Тэдгээрийн 400 нь эмэгтэй байжээ.
  • Улаан талбайд нийт 114 ширхэг байлдааны техник жагссан.
  • Тэнгэр муу байснаас агаарын хүчний үзүүлбэрүүд цуцлагджээ.
  • Орос даяар 28 хотод цэргийн жагсаал болж, 140,000 цэрэг, 2,000 орчим байлдааны зэвсэг техник оролцсон байна.
  • Дэлхийд анх удаа үзүүлсэн зэвсэг техник нь Панцирь-СА агаарын довтолгооноос хамгаалах пуужин/буудлагын систем, ТОР-М2ДТ агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, Хойд туйлд ажиллах зориулалттай цэргийн машинууд байжээ.

Парадын тойм:

Эх сурвалж: Russia Beyond The Headlines