Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сэргээгдэх эрчим хүчний форумд ХасБанк хамтран ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 9
Сурталчилгаа

Өнгөрөгч баасан гарагт буюу 5 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Корпорэйт конвеншн центр”-т  зохион байгуулагдсан "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ыг  ХасБанк ивээн тэтгэж, хамтран оролцлоо.

 

2008 оноос уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн тухай хэлэлцэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц хайхад чиглэгддэг.

 

Энэ удаагийн форум өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн болон бодлогын түвшний 500 гаруй хүн хамрагдаж, урилгаар Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак оролцлоо.

Форумын үеэр ХасБанкны Эко Банкны хэлтсийн захирал Г.Туул ногоон санхүүжилтийн талаар илтгэл тавьж ХасБанкнаас олгож буй сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн боломж, ОУ-ын хамтын ажиллагаа, процесс, эрсдэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

 

Дашрамд дурдахад, ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэсэн 3 тулгуур зарчмынхаа хүрээнд Монголын банк, санхүүгийн салбарт анхны бөгөөд цорын ганц Эко банкны хэлтсийг 2009 онд байгуулан өдгөөг хүртэл амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд ХасБанк сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 1 тэрбум гаруй, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 13.5 тэрбум, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжихэд 25.7 тэрбум төгрөгийн  зээл олгосны дээр 173,852 эко бүтээгдэхүүн борлуулан, гэр хорооллын нэг өрхийн жилд хэрэглэх түлшний зардлыг 30-46 хувиар хэмнэснээр нийт 1.4 сая тонн хүлэмжийн хийг бууруулсан.

 

Түүнчлэн ХасБанк 2016 оноос Уур Амьсгалын Ногоон Сангийн  Үндэсний Хэрэгжүүлэгч байгууллага болж,  Монгол Улсаас төдийгүй хөгжиж буй орнуудаас магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн арилжааны банк болсноор хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлд томоохон хувь нэмэр оруулах боломжтой болсон бөгөөд энэ чиглэлээр уур Амьсгалын Ногоон Сангийн Монгол Улс дахь Үндэсний томилогдсон эрх бүхий байгууллага болох Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Уур Амьсгалын Ногоон Сангийн Үндэсний Зохицуулагчтай нягт холбоотой ажиллаж байна. 

 

Амьдралд – ашид хамтдаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.