Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ны үзлэг оношилгоо Сүхбаатар аймгаас эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз /МҮОНРТ/-тэй  хамтран 7 дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян” –ыг хэрэгжүүлэхээр болж, өнгөрөгч 2-р сард талууд гэрээг үзэглэсэн.    

Энэ жилийн  “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны үзлэг оношилгоо 05-р сарын 08-ны өдрөөс Сүхбаатар аймгаас эхэллээ. Тус аяны хүрээнд орон нутгийн ард иргэдийг 6 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалт, сайн дурын ажилтнуудын сургалтад хамруулах, ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх  мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд онцгойлон анхаарах юм.

 
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг орон нутгийн дөрвөн аймаг, Улаанбаатар хотын нэг дүүрэгт хэрэгжүүлэх бөгөөд энэ жил “Ходоодны хорт хавдрын эсрэг эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахад онцгойлон  ажиллах юм. Эмч нарын баг 05-р сард Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт үзлэг оношилгоог үргэлжлүүлнэ.  

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн 6 жилийн хугацаанд 100,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ.  

 

Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч ХААН Банкны хувьд өнгөрсөн 6 жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд 820 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж,  орон нутгийн 2,500 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг ажилтнуудаараа дамжуулан олон нийтэд түгээгээд байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.