Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Британий баячуудын жагсаалтыг цагаачид тэргүүлж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Британий Sunday Times сонин тус улсын топ 1,000 баяны жагсаалтыг гаргажээ. 1989 оноос хойш жил бүр гаргаж байгаа энэхүү жагсаалтад багтсан баячууд Европын Холбооноос гарахтай холбоотой үүссэн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг ашиглан нийт хөрөнгөө 14 хувь нэмэгдүүлж чадсаныг онцолсон байна.

Баячуудын жагсаалтад багтагсдын 134 нь фунт стерлингийн тэрбумтнууд байгаа ба олон янзын угсаатнуудаас бүрджээ.

Жагсаалтын тэргүүнд Энэтхэгт төрсөн ах дүү Сри ба Гопи Хиндужа нар 16.2 тэрбум фунт стерлингийн хөрөнгөөр орсон байна. Тэдний араас Зөвлөлтийн цагаач Лен Блаватник 15.9 тэрбум, ах дүү Дэвид ба Симон Рубен 14 тэрбум, Энэтхэгийн гангийн магнат Лакшми Миттал 13.2 тэрбум, Узбек гаралтай Алишер Усманов 11.7 тэрбумаар тус тус удаалжээ.

Урлаг спортынхноос хөлбөмбөгч Златан Ибрагимович 110 сая, “Fifty Shades of Grey” бүтээлийн зохиолч Эл Жэймс 110 сая, найруулагч Кристофер Нолан 120 сая, дуучин Адел 125 саяар тэргүүлсэн байна.

Орос-Зөвлөлтийн цагаачдаас Роман Абрамович 8 тэрбум, газрын тосны магнат Евгений Швидлер 1 тэрбум, химийн үйлдвэрийн эзэн Владимир Махлай 1 тэрбум, Москва хотын дарга асан Юрий Лужковын  эхнэр Елена Батурина 822 сая фунт стерлингийн хөрөнгөөр жагсаалтад багтжээ.

 

Эх сурвалж: Russia Today