Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Бээжингийн элсэн шуурганд самбар нурж, зорчигчийн дээрээс унажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв, Баасан гарагуудад Монголын говиос үүсэлтэй гэх элсэн шуурга Хятадын хойд бүс нутгийг нөмрөн, ард иргэдэд аюул учруулаад байгаа билээ.

Бээжин хот хоёр өдрийн турш элс, тоосонд дарагдаж, багагүй хохирол амсаад байна. Хүчтэй шуурганы улмаас ургаа мод хугарч, байшин барилгын хэсгүүд салж унан хотын иргэдийг гэмтээж бэртээх, замын хөдөлгөөнд саад учруулсан явдал хэд хэд гарсан тухай мэдээлж байв.

Тэгвэл Хятадын Ардын Сонины твиттер хуудсанд нэгэн автомашины хяналтын камерт бичигдэж үлдсэн дүрсийг нийтэлсэн нь шуурганы аюул ямар түвшинд байгааг харуулжээ. Уг дүрсэнд зар сурталчилгааны том төмөр самбар салхинд унахдаа мотоциклоор зорчиж байсан хүнийг цохин унагаж байгаа нь харагдаж байгаа юм. Хохирогч хэр зэрэг гэмтсэн, бүр амьд үлдсэн эсэх нь мэдэгдээгүй байна.

Хятадын нийт газар нутгийн 15 орчим хувийг хамарсан элсэн шуурга өнөөдрөөс сулрах тухай цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.