Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал нэгджээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

МАХН-ын Бага чуулган өнөөдөр хаалттай горимоор хуралдаж байна. 

Чуулганд оролцсон гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. 

Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгана гэж заасан. 

Хуулийн заалтын дагуу нэр дэвшигчийг тодруулах үйл явц 2017 оны 05 дугаар сарын 02-ноос 05 дугаар сарын 06-ныг дуустал үргэлжлэх учиртай юм. 

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан "Манай намаас XVI хуралд ганцхан Н.Энхбаярын нэрийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр оруулж ирсэн.

Миний ширээн дээр Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар саналаа ирүүлсэн 70 мянга орчим иргэний өргөдөл байна.

Үндсэн хуулиар хувь хүний сонгох, соногдох эрхийг нээлттэй болгож өгсөн. 

2016 оны сонгуулийн үеэр Дээд шүүхээс Н.Энхбаярыг буруутай гэсэн тогтоол гаргаж дараа нь хүчингүй болгож байсан. 

Энэ мэтчилэн цагдаагийн байгууллага болон шүүхээс сонгуульд оролцуулахгүй гэсэн хууль бус шийдвэр гаргаж байна.

Н.Энхбаяр Монгол Улсын иргэний хувьд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй. 

Ард түмний ерөнхийлөгчөө сонгох эрхэд битгий халдаасай гэж хэлмээр байна.

Бид Н.Энхбаяр МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбогдуулан гишүүд дэмжигчдийн хамт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сонгуулийн Ерөнхий Хороонд албан шаардлага хүргүүлнэ" гэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 17 цаг