Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

$10,000-ын тасалбартай галт тэрэг Японд үйлчилж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хоёр давхар зорчигчийн өрөөтэй, баар ресторан бүхий тансаг ангиллын галт тэрэг энэ сарын 1-нд Токиогоос Хоккайдо арал хүртэл анхны аялалаа хийжээ.

Японы Зүүн Төмөр зам компанийн Шики-Шима унтлагын люкс галт тэрэгний тасалбар бараг $10,000-ын үнэтэй. Тодруулбал энгийн өрөө нь  $4,400 бол хамгийн дээд ангиллын өрөө нь $9,300 үнэтэй юм. Уг үнээр 3 өдөр, 2 шөнийн аялал хийж болох гэнэ.

Галт тэрэг нь нийт 10 вагонтойгоос хоёр нь орчныг ажиглах зориулалттай том цонхнуудтай, мөн нэг лонж, нэг ресторантай юм. Бусад нь зорчигчдын өрөөнүүдийг агуулсан.

Нэг аялалдаа ердөө 34 зорчигч тээвэрлэх багтаамжтай тул онцгой тансаг үйлчилгээ үзүүлдэг ажээ. Галт тэргийн загварыг Porsche, General Motors компаниудын ахлах дизайнер байсан Кэн Киёюки бүтээсэн байна.

Энэхүү тансаг галт тэрэгний тасалбар 2018 оны гуравдугаар сарыг хүртэл зарагдаж дууссан байгаа ажээ.

 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Mashable