Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын мэдээллийн сайтууд засгийн газраас лиценз авахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Интернэт орчинд мэдээлэл түгээдэг бүх сайтууд, сошиал сувгууд засгийн газраас лиценз авч байх зохицуулалтыг Хятадын эрх баригчид журамдаа тусгалаа. Энэ нь сүүлийн 12 жилийн хугацаанд онлайн орчинд гарч байгаа анхны томоохон өөрчлөлт ажээ.

Лиценз авах шаардлагатай этгээдүүдийг тодорхойлохдоо “вэбсайт, аппликэшн, форум, блог, микроблог, мессэнжэр платформууд, интернэт өргөн нэвтрүүлгийн сувгууд” гэсэн байна.

Шинэ журам өчигдөр Хятадын Кибер Орчны Захиргааны сайтад нийтлэгдэж, зургаадугаар сарын 1-нээс мөрдөгдөхөөр болжээ.

Хятад улс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хатуу хяналт тавьдаг. Саяхан гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр Хятад улс дэлхийн 180 орноос 176-д жагссан юм. Гадаадын томоохон сайт, платформууд болох Google, Twitter, Facebook тус улсад хаалттай байдаг.

Онлайн орчин дахь төрийн хяналт нь Great Firewall гэгддэг хяналтын системээр дамжин хэрэгждэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post