Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

IBT TOEFL-ийн оноогоор Монгол сурагч дээд амжилт тогтоолоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Америк, Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч О.Мөнх-Очир IBT TOEFL-ын 105 оноо авснаар “Харвард”, “Стэнфорд”, “Йелийн” их сургуулиудын босго оноонд хүрч чадсан бөгөөд мөн түүнд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, сурагч солилцооны хөтөлбөр зэрэгт өөрийгөө сорих олон боломж нээгдэж байгаа юм. 

12а ангийн сурагч О.Мөнх-ОчирБи багаасаа зохиолч болох сонирхолдоо хөтлөгдөн англи хэлээр  ном их уншдаг байсан нь Англи хэлийг гүнзгийрүүлэн судлахад тус болсон. Сургуулиа төлөөлөн улсын, дүүргийн олимпиад, уралдаануудад оролцоход биднийг манай сургуулиас дэмждэгт баяртай байдаг.

Хамгийн сүүлд Гадаад Хэргийн сайдын нэрэмжит “Хэлтэй бол хөлтэй” Англи хэлний олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 
Америк, Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургууль нь 1-12 дугаар ангийн сургалт явуулдаг ба тус сургуулийн сурагчид дунд ангиасаа эхлэн TOEFL, SAT, IELTS-ын хөтөлбөртэй танилцдаг. 

“Шилдэг” бүрэн дунд сургууль саяхан “EDEX Scholarship” English Olympiad 2017”-д оролцон Англи хэлний сургалттай шилдэг таван сургуулийн нэгээр шалгарчээ.

 

Тус сургуулийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Л.Урантуул “Манай сургууль нь Монгол, Америк сургалтын хөтөлбөрийг хослон хэрэгжүүлдэг. Үүнд: Англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлүүдийг мэргэжлийн гадаад багш нар заадаг. Ингэснээр манай сурагчид богино хугацаанд өндөр амжилт гаргаж байна. Цаашдаа хүүхдүүд маань TOEFL, SAT, IELTS зэрэг шалгалтуудад өндөр амжилт гаргах боломжтой” гэж ярилаа. 

Америк, Монголын хамтарсан “Шилдэг” бүрэн дунд сургуулийн сурагчид дунд ангиасаа эхлэн TOEFL, SAT, IELTS-ын хөтөлбөртэй танилцдаг.

 

Facebook: shildegedu

Утас: 9404-0280, 7000-9400, 9400-2400

Вэб хаяг: www.shildeg.edu.mn

И-мэйл: info@shildeg.edu.mn

Хаяг: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намянжүгийн гудамж, ХӨСҮТ-ийн /Халдвартын эмнэлэг/ хойно. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.