Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн метро Хойд Солонгос пуужин харвахад зогсдогоо больжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Хойд Солонгос пуужин харвасан тухай хэвлэлүүд мэдээлсний дараа Токио хотын метроны систем бүхэлдээ зогссон юм.

Пуужин харвасан тухай мэдээлсний дараа өглөөний 06:07 цагт метро 10 минут орчим зогссоноос 13,000 зорчигч явгарсан байна. Токиогийн метро түүхэндээ анх удаа пуужингийн довтолгооноос болж зогссон нь энэ юм.

Дөрөвдүгээр сарын дундуур метроны компани Японы газар нутгийг чиглүүлэн пуужин харвах бүрт аюулгүй байдлын улмаас зогсолт хийж байх шийдвэр гаргасан ажээ. Ингэхдээ хэвлэл мэдээллийн эх сурвалжуудыг үндэслэж байхаар тогтсон байна.

Гэвч энэ алхам нь Японы олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан тул өчигдөр дүрмэндээ өөрчлөлт оруулж, зөвхөн засгийн газрын түгшүүрийн мэдээлэл түгээх систем болох J-Alert-ийн дохионд үндэслэн зогсолт хийж байхаар болсон байна. Бямба гарагийн түр зогсолтын дараа иргэд тус компанийн үйлдлийг “хэт сүржигнэсэн алхам” гэж шүүмжилсэн юм.

Тэд мөн засгийн газраа хүмүүсийн айдасыг хэт дэвэргэж байна гэж буруутгажээ. Бямба гарагийн өглөө орон нутгийн цагаар 5:33 цагт Хойд Солонгос Японы тэнгисийг чиглүүлэн пуужин харвасан ч хэдхэн минутын дараа нутгаасаа гарч чадалгүй дэлбэрсэн юм.

 

Эх сурвалж: Japan Today

Зураг
13 | 18 | 18 цаг