Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

КАПИТАЛ БАНК Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллагаар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас 2017 оны  04 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын хөгжил, цэцэгжилт, их бүтээн байгуулалт болон ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад онцгой анхаарч, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтэд бодит хувь нэмэр оруулж буй 75 ААН-г шилдгээр тодруулсан байна.

27 жилийн түүхтэй Монгол улсын банк санхүүгийн салбарт тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулж ирсэн  арилжааны анхны банк болох Капитал банк нь 2016 оны санхүүгийн тайлант жилд Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор, Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөр, даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэрэг үзүүлэлтээр тус тус  тэргүүлэн, хуулиар хүлээсэн  “Ажил олгогчийн  үүргээ”  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж “НИЙСЛЭЛИЙН ОНЫ ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА”-р шалгарлаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.