Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эм хайх нэгдсэн систем Монголд анх удаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 3
Сурталчилгаа
 

Эм бол аливаа өвчнийг анагаагч гэдгийг хүн бүр мэднэ. Тун нь таарч “бай”-гаа оносон эм бүр  өвчинд шаналсан  хэн бүхэнд аз жаргал бэлэглэдэг нь эргэлзээгүй.

......Энэ  эмийг олоод өгөөч? Маш яаралтай  энэ эмийг олох хэрэгтэй байна туслаач? Хаана зарагдаж байгаа бол? хаана очвол авч болох вэ? яг одоо надад хамгийн ойр эмийн сан хаана байгаа бол?  гэх мэт олон асуултыг эм яаралтай хэрэгтэй болсон хүн болгон шахуу асуудаг. Гэвч энэ талын үнэн зөв, шуурхай мэдээллийг авах боломж ч хомс байгаагаас цаг алдах, баталгаагүй, хуурамч эм авч, эдийн засаг, бие эрхтэн, амь насаараа ч хохирох тохиолдол гардаг. 

Эм хайхтай холбоотой олон асуултанд нэг дор хариулт өгч таны үнэт цагийг хэмнэж чадах нэгэн системийг Интернэт үйлчилгээ үзүүлэгч Мэйжикнэт  компаний хамт олон Монголд анх удаа бүтээснээ танилцуулж байна. 

Мэйжикнэт ХХК  2016 оны 12 дугаар сараас эхлэн нэвтрүүлсэн эрүүл мэндийн боловсролын  мэдээ, мэдээлэл, маркетингийн www.hedu.mn вэб хуудсаараа дамжуулан энэхүү эмийн хайлтын нэгдсэн системийг ажиллуулж эхэллээ.  

Эмийн хайлтын нэгдсэн систем нь  зөвхөн аль нэгэн эмийн сангийн талаарх мэдээлэл бус  нийт эмийн сангуудын мэдээллийг нэгдсэн байдлаар  хүргэж байгаагаараа онцлог бөгөөд  эмийн мэдээллийн салбарт анхных болж байгаа юм. Эл системийг  ашигласнаар  та хайж байгаа эм тань хаана, аль эмийн санд зарагдаж байгаа талаар  болон эмийн тайлбар, эмийн сангийн байршил, танилцуулга зэрэг мэдээллийг компьютерийнхээ ард сууж байгаад цогцоор нь авах юм. Түүнчлэн яг одоо  өөрийнхөө байгаа газарт хамгийн ойр  байрлах эмийн сангийн байршлын тухай мэдээллийг ч нэг дороос авах боломжтой болно. 

Эмийн хайлтын нэгдсэн системд  одоогоор зах зээлдээ тэргүүлэгч Монгол эм Импекс, Тавин ус, Астра фарм, Монгол фарм, Энто зэрэг шилдэг компаниуд нэгдээд байна.  

 

Улаанбаатар хот төдийгүй орон нутагт салбартай, манай гишүүн байгууллагуудын хэн нэгэнд нь таны хайсан эм заавал байгаа гэдэгт итгээрэй. 

Манай мэдээллийн санд нэгдэж, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах хүсэлтэй хэн бүхэнтэй бид  хамтран ажиллахадаа таатай байх болно.

Танд, болон ойр дотны хэн нэгэнд  тань эм яаралтай хэрэгтэй байгаа бол яг одоо www.hedu.mn хаягт байрлах хайлтын системийг ашиглаад үзээрэй. 

Хайсан эмээ хамгийн хурднаар- Монголын эмийн анхны нэгдсэн хайлтын систем

Фэйсбүүк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.