Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тайчи мастерыг зодсон тулаанч бусад күнфү мастеруудыг ирүүлд дууджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадын уламжлалт Тайчи бие хамгаалах урлагийн мастерыг нээлттэй тулаанд урьж, 10 секундэд ялсан холимог тулааны тамирчин бусад мастеруудыг мөн ирүүл тулаанд дууджээ.

Пүрэв гарагт Хятадын Сичуань мужийн Чэнду хотод болсон тулаанд холимог тулааны спортын тамирчин Шу Шяодон уламжлалт зодооны мастер Вэй Лэйг ялсан нь хятадын олон нийтийн дунд өргөн маргаан дэгдээсэн юм. Хятадуудын дунд орчин үеийн тулааны арга техник, хятадын уламжлалт тулааны урлаг хоёрын аль нь илүү вэ гэдэг асуулт тавигдаж байна. Энэ тухай холбоотой мэдээнээс үзнэ үү.

 

Даваа гарагт Шу Шяодон өөрийнх нь нээлттэй урилгыг хэд хэдэн кунфу мастер хүлээж авсан тухай “The Beijing News” сонинд ярьжээ.

Тэрээр өөрийгөө “тэдэнтэй тулалдахад бэлэн” гэж хэлсэн байна. Шу хэд хэдэн мастерт нээлттэй урилга явуулж, бүр заримыг нь 2-3-тай зэрэг тулалдаж ялна хэмээн ам алджээ.

Шугийн доромжилсон утгатай үгэнд уурссан мастерууд Шуд “хичээл заана” гэж орон нутгийн хэвлэлүүдэд ярьсан байна.

Тэдний дотор тайчи урлагийн бусад урсгалын төлөөлөгчдөөс гадна Шаолиний кунфу мастер ч байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт ялагдсан мастер нь Тайчигийн Ян урсгалын төлөөлөгч ажээ. Энэ урсгал нь удаан бөгөөд тайван хөдөлгөөнтэйд тооцогддог гэнэ.

Шу Шяодон эдгээр уламжлалт урлагийн төрлүүдийг тулааны практикт ашиглах боломжгүй, зөвхөн дасгал төдий гэж үздэг байна.

Тиймээс хэд хэдэн тулааны дараа хятадууд уламжлалт бие хамгаалах урлаг нь бодит түүх, эсвэл үлгэр домог болохыг мэдэх ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post