Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Голомт банк Монгол Улсын ТОП-100 ААН-ээр 14 дэх жилдээ шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Голомт банкны хувьд энэхүү нэр хүндтэй шагналыг 14 дэх жилдээ хүртэж байна. 

Монгол Улсад төлбөрийн картын системийг анхлан нэвтрүүлсэн Голомт банк нь эх орныхоо хөгжилд эрч нэмж, сайн сайхныг санхүүжүүлж ирсэн тул энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ. 

Голомт банкны хамт олон 600,000 гаруй харилцагчдынхаа салбартаа гаргасан амжилт, өрнүүлсэн бүтээн байгуулалт, зах зээлд шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн бүхнээр зүй ёсоор бахархдаг бөгөөд үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд, бүтээгдэхүүн бүрт  харилцагч төвтэй банк байх эрхэм зорилтыг шингээн ажиллаж байгаа юм.  

Үүний тод илрэл болж Голомт банк нь 2016 онд дэлхийд алдартай American Express брэндийн Greencard-ыг албан ёсоор нэвтрүүлж, дараа төлбөрт Зэс кредит картыг зах зээлд анхлан гаргасан нь Visa олон улсын байгууллагаас “2016 оны шилдэг инновацитай бүтээгдэхүүн” “Монгол Улсын 2016 оны шилдэг инноваци нэвтрүүлэгч онцлох энтрепренер”-ээр өргөмжлөгдсөн юм.

Мөн Голомт банк нь Монгол Улсад анх удаа Авто дилерийн үйлчилгээг нэвтрүүлсэн, Интернэт банк, Смарт банк, Мобайл банкны үйлчилгээгээ шинэчилсэн зэрэг амжилтуудыг үзүүлсэн нь иргэд харилцагчдын талархлыг хүлээгээд байна.   

Голомт банкнаас хэрэгжүүлсэн Үндэсний хуримтлалын хөтөлбөрт эдүгээ 53 мянган харилцагч нэгдсэн нь тус банкны Монгол түмнийхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, хуримтлалтай болгох нийгмийн хариуцлага амжилттай биелүүлж буйн илэрхийлэл юм. 

Энэ л хувирашгүй итгэл, хэмжээлшгүй зүтгэлээрээ та бид хамтдаа эх орныхоо хөгжлийн голомт нь байж, дэлхийн жишиг болсон бизнесийг бүтээж, бахархах түүхийн эзэд нь байхын ерөөлийг дэвшүүлэхийн хамт нийт харилцагчдадаа гүн талархал илэрхийлье. 

ГОЛОМТ БАНК 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.