Уншиж байна ...

ГРАФИК: Хамгийн их хүн амтай 25 арал

A.Жаргал
2024 оны 4 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн хүн амын 9 орчим хувь буюу 730 сая хүн арал дээр амьдарч байна. Хамгийн их оршин суугчидтай 25 арлын мэдээллийг танилцуулъя. 

Хүн амаараа тэргүүлдэг 25 арал

Жагсаалтын эхэнд Индонезийн хамгийн олон хүн амтай арал болох Ява оржээ. Энэхүү арал нь 130,000 км² хуурай газартай, 150 сая гаруй хүн оршин суудаг (1,200 хүн/км² нягтралтай).

Японы Хоншүү арал нь ойролцоогоор 103 сая хүн амтай хоёрдугаарт жагсжээ. Хоншүү бол Японы хамгийн том, хамгийн олон хүн амтай арал бөгөөд Осака, Киото ба тус улсын нийслэл, дэлхийн хамгийн том хот суурин газар, Азийн гурван том санхүүгийн төвийн нэг болох Токио зэрэг алдартай хотууд байрладаг.

Гуравдугаарт орсон Британийн арлуудын хамгийн том нь болох Их Британи арал нь 67 сая орчим оршин суугчтай, нийт хүн амын 83 хувийг Англичууд эзэлдэг.

Зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэрт орших 64 сая хүн амтай Лузон арал дээр Филиппиний нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг ба энэ үзүүлэлтээрээ дөрөвдүгээрт орсон байна.

# Арал Хүн ам Талбай km2 ногдох хүн
1 🇮🇩 Java, Indonesia 153M 130K km2 1,177/km2
2 🇯🇵 Honshu, Japan 103M 228K km2 452/km2
3 🇬🇧 Great Britain, UK 67M 209K km2 321/km2
4 🇵🇭 Luzon, Philippines 64M 105K km2 480/km2
5 🇮🇩 Sumatra, Indonesia 59M 443K km2 133/km2
6 🇲🇬 Madagascar 30M 592K km2 51/km2
7 🇵🇭 Mindanao, Philippines 27M 95K km2 284/km2
8 🇹🇼 Taiwan 24M 36K km2 666/km2
9 🇮🇳 Salsette, India (Mumbai) 24M 619 km2 38,772/km2
10 🇮🇩 🇲🇾 🇧🇳 Borneo, Indonesia, Malaysia, Brunei 24M 751K km2 32/km2
11 🇭🇹🇩🇴 Hispaniola, Haiti & Dominican Republic 22M 76K km2 289/km2
12 🇱🇰 Sri Lanka 22M 66K km2 333/km2
13 🇮🇩 Sulawesi, Indonesia 20M 181K km2 110/km2
14 🇮🇩🇵🇬 New Guinea, Indonesia & Papua New Guinea 15M 821K km2 18/km2
15 🇯🇵 Kyushu, Japan 12M 37K km2 324/km2
16 🇨🇺 Cuba 11M 105K km2 105/km2
17 🇨🇳 Hainan, China 10M 34K km2 294/km2
18 🇺🇸 Long Island, U.S. 8M 4K km2 2,000/km2
19 🇮🇪 🇬🇧 Ireland, Ireland & UK 7M 84K km2 83/km2
20 🇸🇬 Singapore Island, Singapore 6M 704 km2 8,523/km2
21 🇯🇵 Hokkaido, Japan 5M 78K km2 64/km2
22 🇮🇹 Sicily, Italy 5M 26K km2 192/km2
23 🇵🇭 Negros, Philippines 5M 13K km2 385/km2
24 🇵🇭 Panay, Philippines 5M 12K km2 417/km2
25 🇮🇩 Bali, Indonesia 4M 6K km2 667/km2

Эх сурвалж: voronoiapp.com