Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсан хугацааг сунгах эсэх талаар шаардлагатай бол дахин ярилцана

Г.Хулан
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ипотекийн зээлийн төлөлтийг дахин нэг жилээр сунгах боломжтой эсэх талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар асуулт асуув.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулсныг үргэлжлүүлэх нь иргэдэд эрсдэлтэй. Тус зээлийн төлөлтийг хүчингүй болгох биш хойшлуулах боломжийг иргэдэд өгч байгаа.

Гэвч хойшлуулах тусам улам хүндрэлтэй болдог. Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах юм бол Цар тахлын хуулийг дахин сунгах нөхцөл үүснэ. Бидэнд хугацаа байгаа учраас шаардлагатай бол энэ асуудлаар дахин ярилцана” хэмээн хариуллаа. 

2023 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Видео

https://fb.watch/f-oQ4wQZ3I/