Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост хууль бус цагаачдыг илрүүлэх ажиллагаа хоёр сарын турш үргэлжилнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хууль бус цагаачдыг илрүүлэх хоёр сарын хугацаатай ажиллагааг ирэх долоо хоногийн Мягмар гарагт эхлүүлэх гэж байгаагаа Өмнөд Солонгосын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

Аравдугаар сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 10-ны хооронд үргэлжлэх ажиллагаанд тус яамнаас гадна Үндэсний Цагдаагийн Газар, Хөдөлмөрийн Яам, Газар, Дэд бүтэц, Тээврийн Яам, Эргийн Хамгаалалтын Газар хамтран оролцохоор болсон байна.

Цар тахлын үеэр хууль бус цагаачдын дунд коронавирус тархахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж байсан бол одоо тэднийг илрүүлж, албадан гаргах үйл ажиллагаа руу шилжиж байгаагаа хууль зүйн яам мэдэгджээ.

Энэ удаагийн ажиллагаа хүргэлт түгээлтийн үйлчилгээ, массаж иллэгийн газрууд, мансууруулах бодис борлуулах сүлжээнд ажилладаг хууль бус цагаачдад голлон чиглэх гэнэ. Гэхдээ бусад хууль ёсны салбаруудад бас чиглүүлэхээ яамны сайд мэдэгджээ.

Баривчлагдсан цагаачдыг албадан гаргаж, тодорхой хугацаанд Өмнөд Солонгост дахин нэвтрэх эрхгүй болгох юм байна.

Хууль зүйн яамны мэдээлснээр 2020 онд Өмнөд Солонгос дахь нийт гадаад иргэдийн дотор хууль бус цагаачдын эзлэх хувь 19.3 байсан бол 2021 онд 19.9 хувь болж, бага зэрэг нэмэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News