Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"100,000 иргэн элэгний Д вирусийн эсрэг эм орж ирэхийг хүлээж байна. Эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарах шаардлагатай"

Г.Хулан
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Инфляц, ам.долларын ханшны өөрчлөлт их байгаа тул эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувиар нэмэгдсэн. Эрүүл мэндийн асуудлыг төсөвт нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоож эхэлнэ.

Квот бий болох юм бол эмнэлгүүд өвчтэй хүмүүсээ үзэж, оношлох цагаа хойшлуулсаар байвал иргэдийн дараалал ихсэж нөхцөл байдал улам хүндрэлтэй болно. Инфляцын хүнд үеийг даван гарах тал дээр төвөгтэй байдал үүсэж байна.

Засгийн газраас 2020 онд өргөн барьсан даатгалын шинэчлэлийг шийдэж чадсанаар бүх эмийн сангуудад жоргүй эм олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн эмчлэх лицензтэй эмч болгон жороо бичих боломж бүрдсэн боловч зохион байгуулалтын хувьд дутагдалтай байсан.

“Элэг бүтэн монгол” аянаа үргэлжлүүлэх ёстой юм. Тухайлбал элэгний Д вирустэй 100,000 иргэн Монгол Улсад  элэгний Д вирусийн эсрэг эм орж ирэхийг хүлээж байгаа. Ийм өвчтэй 40 гаруй мянган иргэн Д вирусийн эмчилгээ зайлшгүй хийлгэхгүй бол амь нас нь эрсдэх магадлалтай.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Д вирусийн эмчилгээний асуудлыг тусгаж өгөхгүй бол 2023 онд энэ асуудал шийдэгдэхгүй. Тиймээс 2023 оны төсөвт эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/954505449274813