БНСУ-д эмчилгээ хийлгэхээр очсон Монгол Улсын иргэн, 35 настай О шинэ коронавирусийн халдвар авсан талаар Эрүүл Мэндийн Яам өнөөдрийн хэвлэлийн хурлаараа баталсан билээ.
Тэгвэл иргэн О өнөөдөр өглөө нас барсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн юм.
Дөнгөж сая авсан мэдээллээр Солонгосын талаас нас барсан гэх мэдээллийг залруулж Монгол Улсын иргэн О -ийн биеийн байдал хүнд байна гэв.
Иргэн О нь БНСУ-д элэг солиулах хагалгаанд орохоор явсан байна.