Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчдад камер, бичигчгүйгээр эрүүдэн шүүж буй бичлэгийг үзүүлж, мэдэх эрхийг хангана

Б.Ану
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний язгуур эрхүүдийг хамгаалж, хангана гэдгээ тунхагласан улс.

Олон улсын гэрээ, конвенциудад ч нэгдэж эрүүдэн шүүх, зүй бусаар хүний эрхийг зөрчихгүй байх үүрэг хүлээсэн тусгаар улс.

Тэгвэл хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нийгмийн эмч гэгддэг. Сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтууд дээр тулгуурлаж олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

 Зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавар өндөртэй байдаг.

Тиймээс ЗГХЭГ-ын дарга болон ХЗДХ-ийн сайдын хамтаар сэтгүүлчдэд маргааш Төрийн ордны иргэний танхимд УИХ-ын гишүүдэд үзүүлсэн зарим иргэнийг хуулийн байгууллага эрүүдэн шүүж буй бичлэгийг хаалттай үзүүлэхээр болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.