Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

10 ИХ НАЯД ТӨГРӨГ зарцуулах УТААГ арилгах ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ТА УНШСАН УУ?!

Ч.Болортуяа
2017 оны 12 сарын 26
iKon.MN
 

 

iKon.mn сайтын "УТААГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ" цуврал үргэлжилсээр ...

iKon.mn 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд нийтэлж байсан Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг дахин нийтэлж байна. 

Өнгөрсөн өвөл утааны эсрэг жагсаалыг Улаанбаатарчууд анх удаа хийсэн. 

Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн сүлжээгээр ч иргэдийн бухимдал их байсанд эрх баригчид асуудалд өмнөхөөсөө арай илүү анхаарлаа хандуулж төрийн гурван өндөрлөг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөө хуралдуулж УИХ, Засгийн газарт зөвлөмж гаргасан билээ. 

Энэхүү зөвлөмжөөр бол агаар орчны бохирдлын эсрэг хөтөлбөр аль хэдийнэ УИХ-аар батлагдаад холбогдох хүмүүс нь утаа, хөрс, усны бохирдлын эсрэг тэмцэж эхлээд энэ өвөл бид утааны хор уршгийг ядаж НЭГ хувиар ч болтугай бууруулах боломж байв. 

Дээрээс нь 2025 он хүртэл хэрэгжих Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ одоог хүртэл бэлэн болоогүй байна. 

Энэ хөтөлбөрөөс анхаарал татсан олон сонирхолтой ажлуудыг төлөвлөснийг харж болно. 

Тухайлбал, 2018 оны өвлөөс Улаанбаатарын 23,000 өрхөд борлуулахаар зорьж байгаа түлшний шинэ стандартын тухай болон холбогдох зарим мэдээллүүдээс танилцуулъя. 

Сайжруулсан түлш гэж нэрлэдэг байснаа стандартыг нь сольж БОЛОВСРУУЛСАН түлш гэж нэрлэхээр шийдсэн байна. 

БОЛОВСРУУЛСАН түлш гэгч нь Ухаа худгийн нүүрсээс 4 төрлийн бүтээгдэхүүн гардгийн нэг нь энэхүү завсрын бүтээгдэхүүн юм байна. Энэ нүүрс нь гурван сантиметрээс жижиг хэмжээтэй учир иргэд шууд түлэхэд тохиромжгүй байдаг гэж Эрчим Хүчний яамныхан мэдээлж байлаа. Тиймээс энэхүү нүүрсийг хот руу зөөж авчраад Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрүүдэд өгч дугуй жижиг хэлбэрт оруулах хэрэгтэй аж. 

Энэ нүүрсийг Улаанбаатар руу тээвэрлэхэд 2 гарц байгаа нь Өмнөговиос Чойр хүртэл Төмөр замаар тээвэрлээд Чойроос Улаанбаатар хүртэл автозамаар тээвэрлэх. Энэ тохиолдолд Чойр дээр галт тэрэгнээс буулгаж автомашин руу ачих нь зардал ихтэй учир шулуундаа явах зам барина гэж шийдээд байгаа гэнэ.  Өмнөговиос Улаанбаатар хүртэл бетон хучилттай автозам шинээр зам барих шаардлагатай гээд 650 тэрбум төгрөгийг төлөвлөгөөнд оруулсан байна. 

Ингээд сайжруулсан түлшний нэг тонны үнэ 125,000 төгрөг байхаар тооцжээ. 

Доорх төлөвлөгөөнөөс харвал ойролцоогоор утааны эсрэг боловсруулсан нүүрстэй холбоотой ажилд 670 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа бол сэргээгдэх эрчим хүчний ажилд үүнээс 25 дахин бага буюу 27 орчим тэрбум төгрөгийн ажлыг ирэх найман жилд хийхээр харагдаж байна. 

Харин дунд болон дундаас доош орлоготой иргэдийг урт хугацаанд орон сууцжуулах, амины орон сууцыг хөгжүүлэх зэрэг ажлын төлөвлөгөө 100 хувь тодорхой болоогүй байгаа харагдаж байна.

Хүснэгт 1, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн Үйл ажиллагааны төлөвлөгөөний ТӨСӨЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ,  

 

График 1,  Дээрх үйл ажиллагааны төлөвлөгөөний ЗОРИЛТ 1 буюу Байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэд техник технологи, инноваци нэвтрүүлэх, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар агаар, орчны бохирдлын эх үүсвэрийг багасган, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах гэснийг DATA VISUAL байдлаар харуулбал,