Уншиж байна ...

Тэрбум модноос хэн, хэдийг тариад байна вэ?

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 3 сарын 13
IKON.MN

2030 он гэхэд тэрбум мод тарина гэж ерөнхийлөгчийг хэлснээс хойш өдийг хүртэл яг хэдэн ширхэг мод тариад буй нь олны сонирхлыг татаж буй. 

Ойн газраас мэдээлснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бэлтгэл ажил буюу эхний хоёр жилд /мод тоолж эхэлсэн он: 2021 он/ нийт 41.5 сая ширхэг мод тариад байгаа аж.

Үүнээс: 

Нийслэл хот болон аймгууд

24.3 сая 🌳 тарьсан

Нийслэлд хотын гудамж талбай, дүүрэг хороодын нутаг дэвсгэрээс гадна Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудад хариуцуулсан найман байршилд мод тарьж байгаа юм байна. 

 

Төр, хувийн хэвшил 

9.07 сая 🌳 тарьсан

Жил болгон төрийн байгууллагуудын ажилчдыг мод тарьсан газарт нь аваачиж модоо хэрхэн арчлахад нь дадлагажуулж үхсэн бол нөхөж тарих ёстой гэсэн дадлыг суулгаж байгаа аж.

Уул уурхайн ААН-үүд

8 сая 🌳 тарьсан

Уул уурхайн компаниуд өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа аймаг, сум болон Ойн газраас тодорхойлон зааж өгсөн газар нутаг дээр тарилтаа хийж байгаа бөгөөд арчилж, ургуулах ажлыг мод үржүүлгийн газруудтай гэрээлэн хамтарч ажиллах зарчмаар явж байгаа юм байна. 

Сэлэнгэ аймаг 4.7 сая мод тарьжээ

Улаанбаатар хотод хоёр сая ширхэг мод тариад байгаа бол аймгууд дундаас хамгийн их мод тарьсан нь: 

зураг
 
зураг
 
зураг
 

Уул уурхайн компаниудын хувьд зарим нь амласан тоо хэмжээнийхээ тодорхой хувийг л тарьж үлдсэн хувьд нь орлуулах буюу мод тарихад хэрэгтэй тоног төхөөрөмж, дэд бүтэц болон бусад дэмжлэгийг үзүүлж байгаа аж. Энэ нь цаашлаад өгсөн амлалтаас илүү олон мод тарих нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байгаа юм байна.

КОВИД-19-ийн дараах жилээс эдийн засаг хүндрэлтэй байсан учраас уул уурхайн компаниуд тарьц суулгацын нөөцөө бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгох дээр анхаарлаа хандуулсан. Энэ жилээс эрчимтэй тарилт хийгдэж эхэлнэ гэдгийг Ойн газраас онцлоод байгаа билээ. 

ГРАФИК: Нийслэл, аймгууд, уул уурхайн компаниуд, төр, хувийн хэвшлийн байгууллага болон бусад санал санаачилгаар тарьсан модны тоог дэлгэрэнгүй танилцуулбал: 

(График дээгүүр хулганаа чирч тарихаар амласан модны тоо зэрэг дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой)