Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бичин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

A.Жаргал
2016 оны 2 сарын 8
iKon.MN

Эрэгтэй хүний хийн насыг "Гал"-аас нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-наас нар буруу тойруулан тоолж ямар хөлөлд суусныг олдог. 

Шинийн нэгний өглөө зүг чигээ гаргахдаа тухайн жилд суусан хөлөлийн "Цог хийморь"-ийн зүгт гарч, "Буян хишиг"-ийн зүгээс ирдэг уламжлалтай. 

"Шороо", "Огторгуй", "Уул", "Хий" суудалд суувал "Суудал өнцөгдсөн"-ий, гэр бүлийн нөхөр, эхнэр хоёр нэг суудалд давхцвал "Суудал салгуулах" засал хийлгэдэг болой.
 


Эрхэм Танд "МУУ НҮҮРТ" хэмээх ГАЛ бичин жилийн суудлын засал болон мөр гаргах зурхайг хүргэж байна. 
/Харгалзах дугуй дүрс дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Буцах үйлдэл хийхдээ голын дугуй дүрс дээр дарна уу./

ЗУРХАЙЧИЙН ТАЙЛБАР: Энэ жил хар нохойн ам баруун зүгт харж байгаа учир УС, ШОРОО суудалд суусан хүмүүс  энэ зүгт гарч болохгүй. Баруун зүг уг суудалд суусан хүмүүсийн  хийморийн зүг. Иймээс буян хишгийн зүг рүү гарч буян хишгийн зүгээсээ ирнэ.

Зурхайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам, "Дорно Өрнийн сарын зурхай" сонины эрхлэгч Д.Цогтбаатарын /Утас:96616668/ зөвшөөрөлтэйгээр нийтлэв.