2017/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,495.23₮
B34
УЛААНБААТАР
-20°
|
-32°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-28°
B30
УЛААНБААТАР
-19°
|
-29°
08:00
S32
-36°
09:00
S32
-34°
10:00
S32
-33°
11:00
S32
-30°
12:00
S32
-28°
13:00
S32
-26°
14:00
S32
-24°
15:00
S32
-23°
16:00
S32
-24°
17:00
S32
-27°
18:00
S32
-29°
19:00
S32
-31°

"Энэ их итгэл найдварын ар талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна"

14:18 2016/07/01

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын 76 шинэ гишүүнд түр үнэмлэхийг нь гардуулж өглөө.  Сонгуулийн дүнг  ЭНД дарж үзнэ үү.

Тэрбээр "Шинээр сонгогдсон гишүүдийн түр үнэмлэхийг гардуулж дууслаа. Одоо СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчид та бүхний нэрсийг айлтгана. Амжилт хүсье" гэв.

ФОТО мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гишүүдийн сэтгэгдлээс

Н.Учрал "Та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Намайг дэмжээгүй сонгогчдынхоо ч гэсэн итгэлийг олж авахын төлөө ажиллана. Төрд тогтвортой байдал хамгийн их хэрэгтэй байна. Тиймээс МАН ард иргэдийнхээ итгэлийг алдалгүй ажиллана".
А.Сүхбат "Төв аймгийн 29 дүгээр тойрогт ялалт байгуулсан. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийг ажил болгоно оо. Ер нь цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна".
О.Баасанхүү "Өнөөдөр Ардчиллын эсрэг аливаа үйлдэл хийхээс санаа зовж байна. Тиймээс би Ардчиллын дуу хоолой болохоор ажиллана. 
Манай нам сонгуулийн үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа ч өөрсдийнх нь дуу хоолой болж буй хүн гарч ирсэнд баяртай байгаа".

"Маш сайн ажилласан мэдээлэл технологийн албаны залуустаа талархал илэрхийлж байна"

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар "Хяналтын гар тооллого дуусаагүй байна. Энэ долоо хоногийн сүүлч гэхэд дуусах байх. Одоогоор гар тооллого дууссан газруудаас ирсэн мэдээллээс харахад машинаар болон гараар тоолсон дүн зөрсөн зүйл гараагүй байна. 

Энэ жил СЕХ-ноос сонгуулийн дүнг дэлгэцээр шуурхай мэдээлсэнд хэвлэл мэдээллийнхэн болон иргэд ам сайтай байгаа. Энэ завшааныг ашиглаад маш сайн ажилласан мэдээлэл технологийн албаны залуустаа талархал илэрхийлмээр байна".

iKon.mn Төрийн ордноос шууд дамжуулсныг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/529680413884198/

 

11:08 2016/06/30

76 нэр дэвшигчид түр үнэмлэх олгоно

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг эцсийн байдлаар танилцууллаа. /2016.06.30-ны өдөр 09:00 цаг/

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "22:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 72.1 хувь нь саналаа өглөө. 2016 оны сонгуулийн дүн 2012 оны (65.2 хувь) сонгуулиас 6.9 хувиар нэмэгдсэн дүнтэй гарсан.

Мөн 2016 оны УИХ-ын ээлжит Сонгуулийн урьдчилсан дүн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд өнөөдөр танилцуулж, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх түр үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэх болно" гэв

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг ЭНЭ ХОЛБООСООР график хэлбэрээр хүлээн авна уу!

01:29 2016/06/30

Нийслэлийн Сонгуулийн Хорооноос мэдээлэл хийлээ. 

Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 суудалд  МАН-ын 34 , АН-ын 11 нэр дэвшигч ялалт байгуулаад байна. 

НИТХ-ын тойргийн дугаар Нэр Дүүрэг Нам эвсэл, бие даагч
1-р тойрог Л.Нарантуяа Баянгол Ардчилсан Нам
2-р тойрог Ж.Батсайхан Баянгол Монгол Ардын Нам
3-р тойрог Ж.Батбаясгалан Баянгол Монгол Ардын Нам
4-р тойрог Ц.Одонтунгалаг Баянгол Ардчилсан Нам
5-р тойрог Д.Мөнхжаргал Баянгол Монгол Ардын Нам
6-р тойрог Ш.Анхмаа Баянгол Монгол Ардын Нам
7-р тойрог Т.Батцогт Баянзүрх Ардчилсан Нам
8-р тойрог М.Тулгат Баянзүрх Ардчилсан Нам
9-р тойрог Ч.Гантулга Баянзүрх Монгол Ардын Нам
10-р тойрог Н.Баярмөнх Баянзүрх Монгол Ардын Нам
11-р тойрог Б.Сүхбаатар Баянзүрх Монгол Ардын Нам
12-р тойрог Д.Амарбаясгалан Баянзүрх Монгол Ардын Нам
13-р тойрог Т.Цэрэнноров Баянзүрх Монгол Ардын Нам
14-р тойрог С.Эрдэнэтуул Баянзүрх Монгол Ардын Нам
15-р тойрог Э.Бат-Амгалан Баянзүрх Монгол Ардын Нам
16-р тойрог Б.Отгонсүх Сонгинохайрхан Монгол Ардын Нам
17-р тойрог Ц.Төрхүү Сонгинохайрхан Монгол Ардын Нам
18-р тойрог Ц.Сандуй Сонгинохайрхан Монгол Ардын Нам
19-р тойрог Б.Цолмон Сонгинохайрхан Монгол Ардын Нам
20-р тойрог Б.Бямбадорж Сонгинохайрхан Монгол Ардын Нам
21-р тойрог Д.Баярсайхан Сонгинохайрхан Монгол Ардын Нам
22-р тойрог С.Мөнхчулуун Сонгинохайрхан Монгол Ардын Нам
23-р тойрог М.Халиунбат Сонгинохайрхан Монгол Ардын Нам
24-р тойрог Р.Дагва Сонгинохайрхан Монгол Ардын Нам
25-р тойрог Д.Баттулга Сүхбаатар Ардчилсан Нам
26-р тойрог Х.Хатанбаатар Сүхбаатар Монгол Ардын Нам
27-р тойрог Д.Бадарсан Сүхбаатар Ардчилсан Нам
28-р тойрог О.Мөнгөншагай Сүхбаатар Монгол Ардын Нам
29-р тойрог Г.Төмөрбаатар Сүхбаатар Монгол Ардын Нам
30-р тойрог П.Баярхүү Сүхбаатар Монгол Ардын Нам
31-р тойрог Ц.Байгальмаа Хан-Уул Монгол Ардын Нам
32-р тойрог Ё.Цацралтуяа Хан-Уул Ардчилсан Нам
33-р тойрог П.Батчимэг Хан-Уул Ардчилсан Нам
34-р тойрог Б.Түвшин Хан-Уул Ардчилсан Нам
35-р тойрог Ж.Алдаржавхлан Хан-Уул Монгол Ардын Нам
36-р тойрог Э.Бат-Үүл Хан-Уул Ардчилсан Нам
37-р тойрог Б.Мөнхбат Чингэлтэй Монгол Ардын Нам
38-р тойрог Н.Батсүмбэрэл Чингэлтэй Монгол Ардын Нам
39-р тойрог Ш.Үнэнбат Чингэлтэй Монгол Ардын Нам
40-р тойрог Ц.Баатархүү Чингэлтэй Ардчилсан Нам
41-р тойрог М.Эрдэнэбат Чингэлтэй  
42-р тойрог Ж.Эрдэнэбат Чингэлтэй Монгол Ардын Нам
43-р тойрог Ц.Сандаг-Очир Багануур Монгол Ардын Нам
44-р тойрог Б.Батнасан Багахангай Монгол Ардын Нам
45-р тойрог С.Амарсайхан Налайх Монгол Ардын Нам

01:10 2016/06/30

АН-ын дарга З.Энхболд яг одоо мэдээлэл хийж байна

 

 

Тэрбээр "Монголын ард түмэн сонголтоо хийжээ. Энэхүү сонголтыг бид хүндэтгэж байна. Өнгөрсөн дөрвөн жил туйлын хүнд дөрвөн жил байлаа.

... Ялалт байгуулсан арваад нэр дэвшигч нартаа баяр хүргэе. Сонгуульд амжилтгүй оролцсон хариуцлагаа хүлээх болно" хэмээлээ. 

01:04 2016/06/30

СОНГУУЛИЙН ҮР ДҮН ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА 

 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны хамгийн сүүлийн мэдээллээр 2016 оны УИХ-ын сонгуульд:

  • МАН - 65
  • АН- 9
  • МАХН - 1
  • БИЕ ДААГЧ - 1 Ялалт байгуулаад байна. 

Сонгуулийн үр дүнг визуал байдлаар ЭНД дарж үзнэ үү.  

00:50 2016/06/30

М.Энхболд: Энэ их итгэл найдварын ар талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна

МАН-ын Хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байна 

 
Гэрэл зургийг MPA.mn

МАН-ын намын дарга М.Энхболд  "2016 оны УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн снаал хураалт амжилттай явагдаж дууссан талаарх мэдээллийг сая СЕХ-ноос хийлээ. Энэ сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшигчдээс одоогийн байдлаар бидэнд ирсэн мэдээллээр 63 нэр дэвшигч тойрогтоо ялалт байгуулжээ. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд Завхан аймгаас бусад 20 аймаг болон Нийслэлд МАН-ын нэр дэвшигчид олонх болсон байна. 

Энэ сонгуульд ирц өндөртэй ирж оролцсон ард иргэддээ, МАН-ыг дэмжиж ажилласан намын гишүүд, дэмжигчид идэвхтнүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. 

Монголын ард түмэн МАН-д их итгэл хүлээлгэлээ. Энэ их итгэл найдварын ар талд асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна. Бид та бүхнийхээ итгэлийг бүрэн дааж чадна гэдгээ энэ индэр дээрээс би зориуд цохон тэмдэглэж байна.

Бид улс орныхоо нийгмийн өнөөгийн байдал, ард иргэдийнхээ аж амьдрал доройтож байгаа байдал, МУ-ын нэр хүнд олон улсад доройтож байгааг засаж залруулахын төлөө бүхий л хүч чадал бололцоогоо дайчилж ажиллаж болно" гэлээ.

МАН-ын мэдээллийг iKon.mn шууд дамжуулсныг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/529176423934597/

00:27 2016/06/30

СЕХ-ны даргын мэдээлэл эхэллээ

Гэрэл зургийг mpa.mn

 

2016 оны сонгуулийн бүх тойрогт ирц 50 хувиас дээш байгаа тул сонгууль хүчин төгөлдөр болсныг Ч.Содномцэрэн дарга онцоллоо. 

Улаанбаатар хотын хэмжээнд нийт сонгогчдын 68 хувь сонгуульд оролцсон байна. Харин орон нутгийн сонгуулийн ирц сүүлийн байдлаар гараагүй байгаа байгаа аж. 

Сонгуулийн дүнгийн тухайд нийт тойргийн 90 хувийнх нь үр дүн гараад байна. 

Сонгуулийн үр дүнтэй ЭНД дарж танилцана уу. 

 

23:46 2016/06/29

МАН хэвлэлийн бага хурал зарлалаа 

Яг одоо СЕХ-ноос сонгуулийн дүнг мэдээлсээр байна. Уншигч та бүхэн сонгуулийн дүнтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

Урьдчилсан байдлаар энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 63 тойрогт МАН, 11 тойрогт АН, нэг тойрогт МАХН, нэг тойрогт бие даагч тус тус ялалт байгуулаад байна. 

Сонгуулийн урьдчилсан дүнтэй холбогдуулан МАН хэвлэлийн хурал зарлалаа.

22:00 2016/06/29

СОНГУУЛИЙН ҮР ДҮН  

Зургаадугаар сарын 29-ний Лхагва гараг буюу өнөөдрийн 22:00 цагт Монгол орон даяар УИХ болон аймаг, НИТХ-ын сонгуулийн санал хураалт дууслаа.  Санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлсэн юм. 

УИХ-ын ээлжит сонгуульд 498, Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2,288 нийт 2,786 нэр дэвшигч өрсөлдсөн. Харин 1,911,047 (УБСЕГ-ын сүүлийн мэдээлэл) сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдсэн байсан юм. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдрийн төлөвлөсөн хамгийн сүүлийн хэвлэлийн хурлаа 22.00 цагаас зарласан билээ. 

СЕХ-ны мэдээллийг iKon.mn шууд дамжуулж буйг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/529125577273015/

МӨН iKon.mn сайтын сонгуулийн үр дүнг ЭНД дарж үзнэ үү. 
 

 

21:13 2016/06/29

Сонгуулийн ирцийн түүхэн статистик

2016 оны сонгуулийн санал хураалт дуусахад цаг хүрэхгүй хугацаа үлдлээ.

17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 55 хувьтай байсан билээ. Сонгогч та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг iKon.mn сайтаас уриалж байна. 

Сонгогчдын сонгуулийн ирцийн түүхээс харвал өнгөрсөн удаагийн буюу 2012 оны сонгуульд хамгийн бага буюу сонгогчдын 67.29 хувь нь саналаа өгчээ. 

График, Сонгуулийн ирцийн түүхэн статистик

 

19:43 2016/06/29

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын явцын талаар танилцууллаа

 

Нийслэлийн хэмжээнд 17:00 цагийн байдлаар 405,236 сонгогч буюу нийт сонгогчдын 48.03 хувь нь саналаа өгчээ.  

Одоогийн байдлаар санал хураах үйл ажиллагаа ямар нэгэн ноцтой зөрчилгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд санал хураалт 22:00 цагт дуусна.

Дүүрэг Дүүрэг Санал авах байрны тоо 17:00 цагийн байдлаар тоо/хувь
1 Баянгол 60 64,171 51.33%
2 Баянзүрх 89 94,502 46.85%
3 Багануур 9 7,435 40.03%
4 Багахангай 2 1,713 63.94%
5 Налайх 11 10,988 48.13%
6 Сүхбаатар 43 42,962 50.53%
7 Чингэлтэй 47 45,035 44.32%
8 Хан-Уул 46 48,509 50.79%
9 Сонгинохайрхан  90 89,921 47.14%
  НИЙТ 397 405,236 48.03%

19:24 2016/06/29

Гурван нэр дэвшигчтэй холбоотой гомдол СЕХ-нд иржээ

Гэрэл зургийг mpa.mn

Х.Болорчулуун, Д.Оюунхорол нар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдаагүй учраас сонгогчид саналаа өгдөгөөрөө өгнө гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

19:08 2016/06/29

Нийслэлийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

Гэрэл зургийг mpa.mn

Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээгээр Увс аймаг хамгийн өндөр ирцтэй байна. Тус аймгийн 31 дүгээр тойргийн сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 81.4 хувьтай байна. 

Харин Нийслэл дотроо хамгийн бага ирцтэй нь Чингэлтэй, Налайх дүүрэг /40 хувьтай/

Сонгуулийн ирц нийслэлийн дүнгээр 47 хувьтай байгааг СЕХ-ны дарга онцолж байв.

Нийслэлийн сонгогчдын ирц 50 хувьдаа хүрэхгүй байна. Иймээс иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөхийг уриаллаа.

Та сонгуулийн ИРЦИЙН дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

17:57 2016/06/29

Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хороо 13:20 цагт мэдээлэл хийж, үдээс өмнөх (12:00 цаг) сонгуулийн санал хураалтын ирцийг танилцуулсан билээ. 

Тэгвэл яг одоо 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг өгч байна. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: "Улсын Их Хурлын болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын явцыг танилцуулъя. 

17:00 цагийн байдлаар Нийслэлийн дүнгээр 47 хувьтай, Улсын хэмжээнд сонгуулийн ирц 55 хувьтай байна. Нийслэл дотроо хамгийн бага ирцтэй нь Чингэлтэй, Налайх дүүрэг байгаа юм. 

Зарим аймагт саналын хуудас дууссан гэдэг мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээж авсан. Аймаг сумдын сонгуулийн хороодод тогтоол гаргаж хүргүүлсэн байгаа. 1,912,901 сонгогчийн саналын хуудсыг зуун хувь хэвлэж тойргуудад хүргүүлсэн.

Гэтэл Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас 84,000 сонгогчийг түр хасав тэмдэглэгээ хийсэн байна. Дээрээс нь 18,000 сонгогч шилжилт хийлгэсэн байгаа юм. Манай саналын хуудаст ороогүй саналын хуудас дутлаа гэсэн мэдээллийн дагуу дахин хэвлэж хүргэх ажлыг хийсэн" гэв.

СЕХ-ны мэдээллийг iKon.mn шууд дамжуулж буйг дараах холбоосоор хүлээн авна уу.

https://www.facebook.com/iKonNews/videos/529070110611895/

17:24 2016/06/29

Санал тоолох төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг танилцуулж байна

Бид саналын хуудсаа бөглөөд тоолох төхөөрөмж рүү хийж байгаа. Тэгвэл энэ төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг хүргэж байна.

 
  • Зөвхөн дотор орчинд ажиллахад зориулагдсан.
  • Class II төрлийн газардуулгагүй төхөөрөмж /саналын хайрцаг газардуулагчтай/.


Тэжээл:

  • AC тохируулагчийн оролт - 220VAC 0.07A (AC гүйдлийн хэлбэлзэл +/- 10%)
  • AC тохируулагчийн гаралт - 20VAC 0.8A

Нөөц тэжээл: (SLA) 12VDC 17Ah

  • Нөөц тэжээлийн оролт - 220VAC 1.5A
  • Нөөц тэжээл цэнэглэх хугацаа – Бүрэн цэнэг алдсан тохиолдолд бүрэн цэнэглэхэд 2.5 цаг +/- 0.5 цаг

Ажиллах орчин:

  • Ажиллах хэм: 5°C - 40°C
  • Хадгалах хэм: 0°C - 50°C
  • ‐5°C болон 50°C хэм хүртэлх хэлбэлзэлд 24 цагаас бага хугацаанд байх боломжтой.

Харьцангуй чийгшил 85%-с бага үед засвар, үйлчилгээ хийнэ.

16:52 2016/06/29

"Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн 60 гаруй мэдээлэл ирээд байна"

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Ардчилсан Намын Сонгуулийн  төв штабаас сонгуулийн хуулийг зөрчиж буй үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

 

16:47 2016/06/29

Нийслэлийн иргэдийн сонгуулийн ирцийн мэдээ /15:00 цагийн байдлаар/

 

15:00 цагийн байдлаар Нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. 

 

Дүүрэг Санал өгсөн Тоо Хувь
1 Баянгол 749 49,343 39.47%
2 Баянзүрх 946 72,803 36.09%
3 Багануур 170 5,667 30.51%
4 Баганхангай 24 1,438 53.68%
5 Налайх 192 7,869 34.47%
6 Сүхбаатар 390 32,627 38.37%
7 Чингэлтэй 575 35,600 35.04%
8 Хан-Уул 468 35,870 37.55%
9 Сонгинохайрхан  898 70,066 36.73%
  НИЙТ 4412 311,283 36.90%

16:41 2016/06/29

АН-ынхан хууль зөрчсөн гэв 

 

МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн Сонгуулийн тухай хуулийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт дэлгэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын сонгуулийн төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа" гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

16:21 2016/06/29

Улс төрийн намын удирдлагууд хяналтын тооллого хийхийг шаардав 

Гэрэл зургийг mpa.mn

 

  1. Монгол Ардын Нам
  2. Монгол Консерватив Нам
  3. Бүгд Найрамдах Нам
  4. Монгол Ардын Хувьсгалт Нам
  5. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  6. Монголын Социал демократ Нам
  7. Иргэний Хөдөлгөөний Нам
  8. Иргэний Зориг Ногоон Нам
  9. "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслийн удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ.
Зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарсан​ байна. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

15:35 2016/06/29

Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрогт саналын хайрцагны лацыг хуулсан ноцтой хэрэг гарчээ

Гэрэл зургийг mpa.mn

Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд нэг сонгогч саналын хайрцагны лацыг хуулж, саналын хуудсаа машинд уншуулахгүй шууд хийсэн ноцтой хэрэг гарчээ. Тагнуул, цагдаагийнхан үүнийг шалгаж, шуурхай ажиллаж байгаа аж.

Яг ийм үйлдэл Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн 14 дүгээр санал авах байранд бас гарсан байна.

СОНГУУЛЬ 2016 - ДҮН

СЕХ-ны урьдчилсан мэдээ гэдгийг анхаарна уу

1
Бие даан нэр дэвшигч 1 суудал
1
Монгол Ардын Хувьсгалт Нам 1 суудал
65
Монгол Ардын Нам 65 суудал
9
Ардчилсан Нам 9 суудал
x