МЭДЭЭЛЭЛ

360: Наадмын нээлтийг ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭЭРЭЭС хараарай

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 7 сарын 11
iKon.MN

iKon.mn энэ жилийн баяр наадмын нээлтийг “Монгол ТВ” телевизтэй хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамгийн дээд талын асраас 360 градуст харуулж байна. 

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.  Наадмын нээлтэд гадаад дотоодын олон зочин ирж, Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн нь энэ наадмын онцлох үйл явдал байсан юм. Мөн Монгол Улсын түүхийг Хүннү гүрнээс эхлээд орчин цаг хүртэл үечлэн харуулсан наадмын нээлт сүр жавхаа, өнгө ихтэй болж өнгөрлөө.

Ингээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн

  • Дээд талд байрлах асар /Монгол ТВ/
  • Ногоон зүлэгний хажуу хэсэг /телевизийн камерууд байрладаг/
  • Гадаах талбайгаас авсан зургуудаа үзнэ үү. 

/ЗААВАР: Үзэхийг хүссэн зураг дээрээ дарж, хулганаа хүссэн чигтээ хөдөлгөснөөр орчин тойрныг бүхэлд нь харах боломжтой/

 

ДЭЭРЭЭС АВСАН ГЭРЭЛ ЗУРГУУД: