Уншиж байна ...
Зураг
Зураг

Ерөнхийлөгчийн сонгууль-2017

6 жилийн өмнө
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 6 сарын 26
12:00 цагийн байдлаар нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 1,709 дүгээр санал авах байранд очиж саналаа өглөө.
Зураг
2017 оны 6 сарын 26
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн Улаанбаатар өртөөн дахь санал авах байран дээр очиж саналаа өглөө. Санал өгсөний дараа тэрбээр мэдэгдэл хийлээ.
Зураг
2017 оны 6 сарын 26
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг нэгтгэн мэдээлэл хийж байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд тэргүүн хатагтайн хамт очиж саналаа өглөө.
Зураг
2017 оны 6 сарын 26
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хурууны хээгээр саналаа өгнө гэж тусгажээ. Тиймээс хэрэв иргэн та иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн бол хурууны хээгээр саналаа өгөх боломжтой юм байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
УИХ-ын дарга, МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд гэр бүлийн хүний хамт 23 дугаар сургууль дээр байрлах хэсгийн хороон дээр очиж саналаа өглөө.
Зураг
2017 оны 6 сарын 26
Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ.
Зураг
2017 оны 6 сарын 26
iKon.mn сайтын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 http://www.ikon.mn/election/2017 хуудаснаас та сонгуультай холбоотой багц мэдээллийг авах боломжтой боллоо.
Зураг
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 10,11-ний өдөр гадаадад байгаа иргэдийн санал хураалтаар эхэлсэн билээ.
Зураг
2017 оны 6 сарын 26
Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байр ажиллаж байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагийн хооронд орон даяар явагдаж байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар мэдээлэл хийж байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
Нийслэлд саналаа өгч буй сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийж байна.
Зураг
2017 оны 6 сарын 26
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэллээ.
6 жилийн өмнө
6 жилийн өмнө